ФРАНЦЧУУД 20 ЖИЛИЙН ДАРАА ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГААР ТОДОРЛОО


Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны ДАШТ-ий аваргын алтан цомын төлөөх тоглолт өчигдөр Москвагийн цагаар 18 цагт /Улаанбаатарын цагаар 23 цагт/ Москва хотноо "Лужник" цэнгэлдэх хүрээлэнд Хорват, Францын шигшээ багийн халз тулаанаар эхэлж, франчууд 4:2-оор хожиж Дэлхийн аваргын "Алтан дагина" цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорлоо.

ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтын эхний хагасын 19 дэх минутад Гризманны хийсэн торгуулийн цохилтыг Манджукич мөргөж өөрийн хаалганд авто гоол оруулснаар 1:0-ээр францчууд тэргүүлж эхэлсэн юм. Хорватчуудын шургуу довтолгооны үр дүнд тоглолтын 28 дахь минутад Иван Перишич торгуулийн цохилтоос Францын хаалганд тэнцээний гоолыг оруулж үзэгч олны сэтгэлийг гэгэлзүүлсэн төдийгүй фанатуудын цөсийг хөөргөж, тэмцээний уур амьсгалыг өөрчилж чадлаа.




Харин энэ тоглолтын 38 дахь минутад Перишичийн гар бөмбөгөнд хүрснээр Гризманн 11 метрээс торгуулийн цохилт хийж, амжилттай гоол оруулснаар 2:1-ээр францчууд тэргүүлж эхэлсэн. Ийнхүү эхний хагас /45+3минут/ Францын шигшээгийн давамгайллаар өндөрлөв. Харин бөмбөг эзэмшилтээр Хорватын шигшээ баг илүүрхсэн юм.



Франц Хорватын хоёрдугаар хагасын тоглолтын 59 дэх минутад Погба, Хорватын хаалганд гоол хийснээр Францчууд 3:1-ээр хожиж эхэлсэн бол 65 дахь минутад Люка Эрнандесийн дамжуулалтаар Мбаппе дахин гоол оруулснаар 4:1-ээр Францын шигшээ баг илэрхий давамгайлж эхэллээ.



Харин Хорватын шигшээгийн багийн уур амьсгалыг сэргээсэн гоолыг 69 дэх минутад Марио Манджукич Францын хаалгачийн алдааг ашиглан гоол хийж 4:2 болгож чадсан юм. Энэхүү түүхэн тоглолтын сүүлийн хагасын 21 /+5/ минутын турш хорватууд ширүүн довтолсон ч дахин гоол оруулж чадалгүй цаг өндөрлөснөөр Францын шигшээ баг 20 жилийн дараа хоёр дахь удаагаа 2018 оны Дэлхийн аваргын "Алтан дагина" цомын эзэн боллоо.





Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий мөнгөн медалийн эзнээр тодорсон 4,2 саяхан хүн амтай Хорват улсын шигшээ багийн гайхамшигтай тоглолтын ур чадвар, өндөр зохион байгуулалт, тууштай зүтгэлийг дэлхий нийт талархан хүлээж авсан юм.



Энэхүү ДАШТ-ий нэг онцлог нь аваргын төлөөх шигшээ тоглолтод 1966 оны ДАШТ-ээс хойш буюу 52 жилийн дараа 6 гоол оруулсан тохиолдол болж байна.



Ийнхүү бүтэн сарын турш үргэлжилсэн хөлбөмбөгийн 21 дэх удаагийн ДАШТ-ийг дэлхий нийтээрээ сэтгэл догдлон үзэж, хөлбөмбөгөөр амьсгалсан өдрүүд өндөрлөж, түүх болж үлдлээ.





Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий шилдэг тоглогч /Алтан бөмбөгийн эзэн/-оор Хорватын шигшээ багийн ахлагч, хагас хамгаалагч Лука Модрич, хамгийн шилдэг залуу тоглогч /Мөнгөн бөмбөг/-оор Францын шигшээ багийн довтлогч 19 настай Килиан Мбаппе нар тус тус тодорсон юм.





Харин шилдэг хаалгач /Алтан бээлий/-аар Бельгийн хаалгач Тибо Куртуа шалгарсан бол ДАШТ-ий шилдэг "Мэргэн бууч"-ийн "Золотой бутс" /алтан пүүз/ буюу хамгийн олон /6 гоол/ гоолын эзнээр Английн шигшээ багийн тамирчин Харри Кейн тодорлоо. ДАШТ-ий хамгийн шилдэг шүүгчээр Аргентины Нестор Питана шалгарсан юм.





Дэлхийн хамгийн шилдэг баг, хамгийн шилдэг тоглогч болон шилдгүүдэд алтан цом, алт, мөнгө, хүрэл медалийг нь гардуулах үеэр хүчтэй шаагисан бороо асгарсан нь ховор сонин тохиолдол байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 6 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 7 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 8 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 9 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 13 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 13 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 13 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 14 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04