БЕЛЬГИЧҮҮД ДАШТ-ЭЭС АНХ УДАА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шувтрах шатандаа орж байна.


Өнгөрсөн шөнө дэлхийн аваргын хүрэл медалийн төлөөх тоглолт Англи, Бельгийн шигшээ багуудын хооронд боллоо. Тоглолт Санкт-Петербург хотын 'Санкт-Петербург' цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд Бельгичүүд 2:0-ийн харьцаатайгаар Английн шигшээ багийг ялсан юм.


Бельгийн шигшээ багаас тоглолтын дөрөв дэх минутад Тома Менье хөндлөн дамжуулалтаар ирсэн бөмбөгийг Английн хаалганд гоолдож, багтаа давамгайллийг авчирсан. Улмаар 82 дахь минутад Бельгийн шигшээ багийн сөрөг довтолгоог багийн ахлагч Эден Азар амжилттай дуусгаж, энэ тоглолтын хоёр дахь гоолыг оруулав.





ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолт ийнхүү "Улаан чөтгөрүүд" буюу Бельгийн шигшээ багийн хожлоор өндөрлөсөн юм. Бельгийн шигшээ баг түүхэндээ ганц удаа буюу 1986 онд л ДАШТ-ий дөрөвдүгээр байрт орж байсан бол одоогийн баг нь тэр үеийн амжилтыг эвдэж, хүрэл медаль хүртлээ.

Харин залуу бүрэлдэхүүнтэй Английн шигшээ баг шилдэг дөрөвт багтсан ч хоёр дараалан хожигдож, ийнхүү шилдэг 32 багаас дөрөвдүгээрт бичигдэв.










0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 34 минутын өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 3 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 3 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 3 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 22 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28