ЕСӨН ХӨЛТ ЦАГААН ТУГИЙГ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ РҮҮ ЗАЛЖ БАЙНА


Монгол төрийн бат, бөхийн бэлгэдэл Төрийн есөн хөлт их цагаан тугийг хүндэтгэн залахаар Төв цэнгэлдэх хүрээлэн рүү авч явж байна. Есөн шарга мортой есөн баатар эр төрийн тугийг залсаар яг одоо "Наадам центр"-ийг өнгөрч явна. Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү авч явах үйл ажиллагаатай холбогдуулан Энхтайвны гүүрний замын хөдөлгөөнийг түр хаажээ.

Чингис хаан 1206 онд Их Монголын тулгар төрийг байгуулж хүннүгийн үеэс уламжлагдан ирсэн есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их Цагаан тугийг босгон тахиснаас эхлэн манай өвөг дээдэс өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн билээ.

Мянган цагаан азарганы сүүлээр хийсэн нь мянган азарганы хүчээр төрөө бат бэх барьж байхыг бэлгэджээ.

1992 онд батласан шинэ үндсэн хуулиар, "Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн" гэж тунхаглан зарласан бөгөөд Төрийн бэлгэ, тэмдгийн тухай хуульд нарийвчлан заасны дагуу манай улсын бүх аймгийн адуун сүргээс шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай дэл сүүлээр үйлдсэн юм.

Түүнчлэн бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан хүрээ мандал хэлбэртэй суурь дээр залан Төрийн ордонд байрлуулсан бөгөөд газарт хүргэхийг цээрлэдэг цаазтай.

Есөн хөлт Их цагаан тугийн оройн гурван сэрээг гангаар хийж галын дөл өөдөө гэдгийг бэлгэдэн хорин нэгэн ширмэл дөл бадрааж хоёр талд нь ган дөрвөн цагариг унжуулжээ. Тэдгээр цагариг бат бэхийг бэлгэднэ.

Сүлдэнд түүнчлэн их цагаан өргөөг дуурайлган бүрхүүл хийж цагаан хялгасаар торлон гэрийн ханыг төлөөлүүлсэн байдаг.

Их цагаан туг гол сүлд, түүнийг тойрсон найман элч бага сүлднээс бүрддэг билээ. Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бүх бэлгэдэл есөн хөлт Их цагаан туг сүлдэнд шингэсэн гэдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 1 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 4 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 4 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 4 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 4 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 23 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28