ТОКИОГИЙН ОЛИМПООС ЗУРГААГААС ДООШГҮЙ МЕДАЛЬ АВАХ ЗОРИЛТ ТАВЬЖЭЭ


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо хуралдан хорооны дүрэм болон энэ оны ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Олимпод бэлтгэж байгаа спортын холбоод болон тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцан дүнг 12 дугаар сард багтаан танилцуулахыг хорооны орлогч, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад даалгав.

Мөн "Токио-2020" олимпийн наадамд оролцох Буудлагын шигшээ багийн тамирчдын бэлтгэл, сургуулилтад шаардагдах сум, Булган аймгийн Хангал сум дахь "Олимпийн бэлтгэлийн бааз", "Буянт-Ухаа" спортын цогцолбор, бусад барилга, тоног төхөөрөмж, хэрэглэл, зардал төсвийг судлан, шаардлагатай арга хэмжээ авахыг даалгав.

Олимпийн наадмын эрх авах тэмцээнүүдэд оролцох шигшээ багийнханд онгоц, галт тэрэгний тийз, ачаа тээврийн үнийн хөнгөлөлт үзүүлэхийг хорооны гишүүн, "МИАТ" компанийн захирал болон "УБТЗ" нийгэмлэгийн даргад зөвлөмж болголоо. Шигшээ багийн тамирчдын тэмцээн, бэлтгэлд шаардагдах хэрэглэл материалыг хилээр оруулахад НӨАТ-аас чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэн холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр болов.

Манай улсын Үндэсний шигшээ багийн тамирчид "Токио-2020" олимп болон паралимпийн наадамд Бээжин, Лондонд үзүүлсэн амжилтаа бататгаж, зургаагаас доошгүй медаль, түүний дотор алтан медаль авах зорилт тавьж байна. Баг тамирчид 10 гаруй төрөлд 35-50 эрх авахаар олон улсын тэмцээнд оролцон оноо цуглуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 1 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 4 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 4 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 4 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 4 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 23 цагийн өмнө
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо Өчигдөр
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28