ӨНӨӨДРӨӨС ДУГУЙ ТҮРЭЭСЛЭН УНАХ БОЛОМЖТОЙ


Улаанбаатар хотод түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлж буй "UBIKE" төслийн нээлт боллоо. Төслийн хүрээнд өнөөдрөөс хотын төвийн 10 зогсоолд 250 түрээсийн дугуйг байрлуулж байгаа юм байна.

Иргэд аль нэг зогсоолоос дугуй түрээслэн унаад өөр зогсоолд үлдээж болох бөгөөд төлбөрөө "Ubike Ulaanbaatar" аппликейшныг ашиглан хийх юм. Уг аппликейшнд дугуйн QR кодыг уншуулснаар дугуйн түгжээ тайлагдаж түрээсийн цаг явж эхлэх юм байна. Дугуйгаа унаж дуусаад дурын зогсоол дээр аваачин түгжихэд цаг бодогдож таны аппликейшнд бүртгүүлсэн данснаас төлбөр хасагдана. Түрээсийн дугуйн нэг цагийн төлбөр 1000 төгрөг.

Түрээсийн дугуйтай явах бүсийг тогтоож өгөөгүй бөгөөд дугуйгаа унаад хаашаа ч явсан байсан хамаагүй төлбөр цагаар бодогдох аж. Харин дугуйгаа зогсоолд биш орон сууцныхаа гадаа, хашаандаа түр тавьсан тохиолдолд 500 төгрөг нэмж төлөх юм байна. Унадаг дугуйг хулгайд алдагдахаас сэргийлэх зорилгоор тус бүрт нь GPS төхөөрөмж суурилуулан хаана зорчиж байгааг нь хянаж байгаа аж.

  1. Д.Сүхбаатарын талбай
  2. 120мянгат
  3. Хүүхдийн зуу
  4. Тedу худалдааны төв
  5. Цэцэг төв
  6. Багшийн дээд UBH цэнтр
  7. Баруун дөрвөн зам
  8. Зайсан
  9. Зүүн дөрвөн зам
  10. Хүүхдийн урлан бүтээх төв

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 5 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 5 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 5 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 6 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28