ИЛ ЗАДГАЙ УТАСТАЙ ШОНГ ЦЭГЦЭЛНЭ


Улсын их баяр наадмаас өмнө ил задгай утастай шонг цэгцлэхээр болжээ.

Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Даваасүрэн "Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд төвийн зургаан дүүргийн хэмжээнд 55 мянган гэрэлтүүлэг, 46 мянган ширхэг гэрэлтүүлгийн шонд 13 аж ахуйн нэгж ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Манайхаас жил бүр холболтын таггүй ил задгай шонг цэгцэлдэг.

Энэ жил нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын ерөнхий менежерийн удирдамжийн дагуу үндэсний их баяр наадмаас өмнө ил задгай холболттой шонг цэгцлэх ажлыг хийж байна. Эхний шатны тооллогоор 1800 гаруй таггүй задгай холболттой шон байна гэж мэдээ ирүүлсэн.

Нарийвчилсан самналт явуулахад гэр хороолол болон орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн газарт таггүй задгай холболттой 2640 шон байсан. Өнөөдрийн байдлаар 1693 шонг засварлан тагжуулж, 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Баяраас өмнө бүрэн дуусна. Шонгийн таг нь төмрөөр хийсэн байдаг учир хулгайд алдагдах нь их. Тиймээс жил бүр тагжуулах ажлыг хийдэг.

Мөн Улаанбаатар хотын шуурхай удирдлагын зохицуулалтын төвийн 310005 дугаарын утсаар 24 цагийн турш дуудлага хүлээн авч байна. Дуудлагын дагуу, иргэдийн сошиалаар ирүүлсэн гомдлыг тухай өдөрт нь шийдвэрлэж зөрчлийг арилгаж байгаа" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 5 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 5 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 5 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 6 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28