ХАН ХЭНТИЙ АЙМГИЙН 95 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА


Эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 95 жилийн ой энэ жил тохиож байна. Тиймээс аймгийн удирдлагууд түүхт ойгоо өргөн дэлгэр тэмдэглэхээр бэлтгэл ажлаа эртнээс хангаж эхэлсэн юм. Юуны түрүүнд 1978 оноос хойш их засвар хийгдээгүй байсан төв цэнгэлдэх хүрээлэнгээ орон нутгийн төсвийн 140 сая төгрөгөөр шинэчлэн засварлалаа. Үүнд гадна засал болон үзэгчдийн суудлыг солих, зам талбай, тохижилтын ажлыг хийснээс гадна наадмын талбайн зүлэгжүүлэлтийн ажилд нилээд ач холбогдол өгсний үр дүнд зүлэг ногоон дэвжээг жинхэнэ утгаар нь ургуулжээ.

Энэ удаагийн наадмын гол онцлог нь нээлтийн үйл ажиллагааг өндөр хэмжээнд, үзүүштэй байдлаар зохион байгуулах явдал юм. Тиймээс Чингис хааны үеэс эхлэн одоог хүртэлх Монголчуудын түүхийг урлагаар дамжуулан харуулах бөгөөднээлтэд 120 гаруй хүн, 30 морьтон оролцоно. Мөн цэрэг хүчний байгууллагынхан, төрийн дээд одон медалиар шагнагдсан алдартнууд, үндэстэн ястны төлөөллүүд, хүүхдүүд баярын жагсаалд алхах юм байна. Эдгээр нээлт хаалтын арга хэмжээнд зориулж Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатарыг урьж дэглүүлжээ.

Түүнчлэн Хэнтий аймгийн Дархан сумын уугуул МҮОНТ-ийн нэвтрүүлэгч , Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Бямбацогт, МҮОНТ-ийннэвтрүүлэгч МУСТА Б.Гантигмаа нар наадмын үйл ажиллагааг хөтлөн явуулах юм.

Мөн наадмын талбайд лед дэлгэц байрлуулж морины уралдааныг мэргэжлийн морь тайлбарлагчаар тайлбарлуулж шууд дамжуулан хүргэхээр төлөвлөөд байгаа бөгөөд 95 жилийн ой гэдэг утгаараа эхний 95 морийг барьж урамшуулна.

Орой нь урлаг соёлын одуудыг урьж "Чингисийн үдэш" шоу тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Гол нь иргэдийгээ үзэж харах зүйл ихтэй, өв соёлоороо бахархаж омогшихоор тийм сайхан наадмыг зохион байгуулахаар аймаг орон нутгийн удирдлагууд сэтгэл нэгдэн ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 5 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 5 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 5 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 6 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28