НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР, "МОНГОЛ ТЭЭВЭР НЭГДЭЛ" ХХК-ТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЖЭЭ


Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын тээврийн салбарт тэргүүлж буй үндэсний 17 компанийн гишүүнчлэлтэй "Монгол Тээвэр Нэгдэл" ХХК-тай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байраар хангахзорилгоор хамтын ажиллагааы санамж бичгийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулав. Санамж бичгийг нэг талаас нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нөгөө талаас "Монгол Тээвэр Нэгдэл" ХХК-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд ерөнхийлөгч С.Ганболд нар үзэглэлээ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд "Монгол Тээвэр Нэгдэл" ХХК-ийн гишүүн 17 компанид уул уурхай, орон нутаг, хот хоорондын тээвэр, транзит болон зорчигч тээврийн чиглэлээр эхний ээлжид С,Е ангиллын жолооны үнэмлэхтэй, мэргэшсэнжолоочийн 80ажлын байр зарлагдаж байгаа бөгөөд тус ажлын байрны сонгон шалгаруулалтыг нийслэлийн Залуучууд хөгжлийн газартай хамтран зохион байгуулах талаар мэдээллээ.

Ажлын байранд бүртгүүлсэн залуучуудыг эерэг хандлага төлөвшүүлэх, ажилдаа хариуцлагатай хандах, хорт зуршлаас ангид байх сургалт, нөлөөллийн ажлуудад хамруулж, амжилттай суралцсан залуучуудыг ажлын байранд холбож өгнө гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир мэдэгдэв.

"Монгол Тээвэр Нэгдэл" ХХК нь БНХАУ-ын "Чалко" компанитай 2018 оны 01 дүгээр сараас 2022 он хүртэл хамтын ажиллагааны тогтвортой байдлын гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Тус нэгдлийн ажилчдын байрГашуун сухайт боомтын 25-35 дахь километр хооронд байрлах бабайр, хоолны зардлыг ажил олгогч байгууллага бүрэн хариуцах юм байна.

Нээлттэй ажлын байранд шинээр орох залуучуудын нэг сарын үндсэн цалин 1,5 сая төгрөгөөс 2 сая төгрөг хүртэл бөгөөд жолоочийн идэвхи, зүтгэлээс хамааран цалингийн хэмжээ нэмэгдэх боломжтой гэж "Монгол Тээвэр Нэгдэл" ХХК-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд ерөнхийлөгч С.Ганболд хэллээ.

Тээврийн салбартаа тэргүүлэгч үндэсний компаниудад ажиллах хүсэл сонирхолтой 21-ээс дээш насны залуучуудыг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын байранд буюу нийслэлийнЗасаг захиргааны V байранд энэ сарын 16-ны өдрөөс 23-ны өдөр хүртэл 08:00-17:00 цагуудын хооронд бүртгэх юм байна. Бүртгүүлэх хүсэлтэй залуучууд 97125557, 98125557утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Бүртгэлийн анкет татаж авах цахим хаяг: http://youth.ub.gov.mn/

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд эерэг хандлагатай, эрүүл чийрэг, оюунлаг, бүтээлч залуус манлайлсан хот болгох зорилгоор холбогдох хууль, тогтоол, шийдвэр, дүрэм журмыг хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг төрийн захиргааны байгууллага юм.

Хэвлэлийн бага хуралд оролцсон бүрэлдэхүүн:

С.СҮХ-ОЧИР - НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА

С.ГАНБОЛД - "МОНГОЛ ТЭЭВЭР НЭГДЭЛ"ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА БӨГӨӨД ЕРӨНХИЙЛӨГЧ

Б.ГАНТУЛГА - "МОНГОЛ ТЭЭВЭР НЭГДЭЛ"ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 5 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 5 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 5 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 6 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/10/28