АЗИЙН САЙД НАРЫН БАГА ХУРАЛ ДҮГНЭЛТ ХУРАЛДААНААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Admin
14 цагийн өмнө

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал дүгнэлт хуралдаанаар дөрөвдэх өдрөө Шангрила зочид буудалд үргэлжилж байна.

Дүгнэлт хуралдааныг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизүтори, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга Лоретта Хибер Жирарде, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар удирдаж явуулж байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин нээж хэлсэн үгэндээ, "Хуралдаанд Азийн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийг батлан гаргаснаас хойш зохион байгуулагдаж буй хоёрдахь удаагийн энэхүү хуралдаан нь "Сендайн хөтөлбөр"-ийн эхний хоёр жилийн хэрэгжилтэд дүгнэлт мониторинг хийх, цаашдын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр олон зөвлөмжийг гаргасан чухал арга хэмжээ болж байна" хэмээн онцлон дурдлаа.

Бага хуралд Ази, Номхон далайн орны 50 улс орон, олон улсын байгууллага, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх ухааны, боловсролын зэрэг байгууллагын нийт 3000 гаруй төлөөлөгч оролцож, гамшгаас хамгаалах чиглэлээр хийгдэж байгаа үйл ажиллагааныхаа ололт, амжилт, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэн, зөвлөмжийг боловсруулж, "Улаанбаатарын тунхаглал", "Азийн бүсийн төлөвлөгөө 2018-2020", "Оролцогч талуудын мэдэгдэл" зэрэг бага хурлаас гарах бодлогын баримт бичгүүдэд тусгуулаад байна.

үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, гамшгийн эрсдэлийг бууруулах "Улаанбаатарын тунхаглал" баримт бичгийн талаар оролцогч талуудад танилцуулсан юм.
Мөн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга Лоретта Хибер Жирард "Азийн бүсийн төлөвлөгөө 2018-2020 үйл ажиллагааны төлөвлөгөө" Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх ухааны, боловсролын зэрэг байгууллагын төлөөлөгчид "Оролцогч талуудын мэдэгдэл" баримт бичгүүдийн талаар тус тус танилцуулга хийлээ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах дээрх баримт бичгүүдийг баталснаар бүс нутгийн хөгжлийн томоохон хөтөлбөрүүдэд гамшгийн эрсдэлийг тооцож, бууруулах бодлогын олон арга замыг тодорхойлох боломж бүрдэх юм.

Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах "Сендайн хүрээ хөтөлбөр"-ийн тавдугаар зорилтын хэрэгжилтийг хангуулах, эрсдэлийн мэдээлэлд суурилсан хөрөнгө оруулалтыг дэмжих, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бий болгоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 5 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 6 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 7 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 7 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 11 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 11 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 12 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04