​МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ ГАДААДЫН ИРГЭНИЙГ БҮРТГЭХ ШИНЭЧЛЭГДСЭН ЖУРАМ


Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор "Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам"-ыг тус тус шинэчлэн баталсан. Энэ журмыг 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.

Шинэчлэгдсэн журамтай холбогдуулан иргэдэд хүргэх санамж:

Визийн зөвшөөрөл нь олгосон өдрөөс 90 хоногийн дотор хүчинтэй.

Монгол Улсын олон улсын хэлэлцээрийн дагуу визгүй зорчих хугацааг сунгах боломжгүй, визгүй зорчих хугацаанаас дээш хугацаагаар зорчих гадаадын иргэн урьдчилан виз авах шаардлагатай.

Түр ирэгчийн визийн сунгалт хоорондын зай 90 хоног байна.

Гадаадын иргэн бүртгэл хийлгэх тохиолдолд мэдүүлгийн хуудас бөглөж паспортыг эх хувь, хуулбарын хамт авчирна.

Иргэн та мэдүүлгийн хуудсанд сүүлийн 6 сард авахуулсан, цайвар өнгийн дэвсгэртэй, нүүрэнд болон арын фонд бүрэн гэрэл туссан 3.5×4.5 хэмжээтэй цээж зураг наана.

Иргэн та мэдүүлгийн хуудсыг бүрэн гүйцэт бөглөнө. Мэдүүлгийн хуудас дутуу бөглөх нь виз олгохоос татгалзах үндэслэл болно.

Монгол Улсын оршин суух зөвшөөрөл мэдүүлэх болон 30 хоногоос дээш хугацаагаар зорчих гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш ажлын 7 хоногийн дотор бүртгүүлэх үүрэг хүлээнэ.

Виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл олгох болон сунгах үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 3 хоногт гүйцэтгэнэ.

Оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн виз мэдүүлэх тохиолдолд албан хүсэлт паспортын хамтаар хандана.

Оршин суух зөвшөөрөл хүсэгч нь мэдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэг хүлээнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 39 минутын өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 3 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 6 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 6 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 6 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 6 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29