​НААДМААР 638 АВТОБУС, 596 ТАКСИ ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ


Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан нийтийн тээвэр болон такси үйлчилгээний хуваарь, маршрутыг баталжээ. Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 612 автобус, туслах дөрвөн чиглэлд бага багтаамжийн 11, зуслангийн гурван чиглэлд таван автобус, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд 10 автобус буюу нийт 638 автобус үйлчилгээнд явах юм байна.

Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж "Мишээл экспо төв" рүү нийт 11 чиглэлийн 88 автобус, "Дүнжингарав худалдааны төв" рүү 19 чиглэлийн 136 автобус үйлчилнэ.

Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, Долдугаар сарын 13-ны өдөр хотын төв буюу "МУБИС"-ийн баруун тал буюу "Улаанбаатар зочид буудал"-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд "Хүй долоо худаг" руу 1000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 10 аж ахуйн нэгжийн 569 такси "Төв цэнгэлдэх хүрээлэн" орчмын гурван түр зогсоолоос иргэдэд үйлчлэх юм байна. Тухайлбал,

"Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол

"Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТанхимын арын зогсоол

"Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө, KH apartment баруун талын зогсоол

Баяр наадмын өдрүүд буюу Долдугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд "Амгалан"-аас "Давааны өртөө" хүртэл Рейлбус 1000 төгрөгөөр үйлчилнэ.

Наадамчдад зориулж нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслүүдэд Нийслэлийн тээврийн газраас таван төрлийн тусгай зөвшөөрөл олгоно.Такси үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл ШАР өнгөтэй байх бол "Дүнжингарав -Төв цэнгэлдэх-Мишээл экспо төв", "Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн" чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл БОР өнгөтэй байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун тал буюу Чингисийн өргөн чөлөө, 120 мянгат, хойд тал буюу Махатма Ганди, урд тал буюу Нийслэлийн гудамжаар дайран өнгөрөх чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Улаан өнгөтэй байх бол Дүнжингарав худалдааны төв болон Мишээл экспо төв орох чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл НОГООН өнгөтэй байх бөгөөд Хүй долоо худаг чиглэлийн богино эргэлтийн үйлчилгээнд ажиллах нийтийн тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөлХӨХ өнгөтэй байх аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 40 минутын өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 3 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 6 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 6 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 6 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 6 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29