Х.БАЯНМӨНХ: ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭ ХИЙХ ГЭЭД ЧАДСАНГҮЙ


Монгол Улсын Дархан аварга Х.Баянмөнх баяр наадам болон бөхчүүдэд хандаж уриалга гаргаснаа өнөөдөр танилцуулав. Тэрбээр бөхчүүдэд хувийн эрх ашиг, холбоодын үл ойлголцлоос хамаарахгүйгээр наадамдаа сайхан барилдахыг уриалсан байна.

Х.Баянмөнх аварга "Эвлэрлийн гэрээ хийх гээд чадсангүй. Тиймээс холбоодын үл ойлголцлоос шалтгаалахгүйгээр бөхчүүд барилдаж, ард түмнээ баярлуулахыг уриалж байна. Баяр наадмаа сайхан хийх үндсэн үүргээ умартаж болохгүй" хэмээн уриалжээ. Мөн тэрбээр барилдааны үеэр зөвхөн дүрмийг баримталж, хувийн эрх ашиг, сонирхлыг хойш нь тавихыг бөхчүүдэд сануулав.

Түүний ил захидал уриалгад "Нийгмийн шилжилтийн ороо бусгаа цагт, үзэл бодлын зөрчилдөөн та биднийг тойрсонгүй.

Гэхдээ хэний ч үзэл баримтлалыг үл ойшоон монгол хүний нинжин сэтгэл, хүнлэг ёс, гүндүүгүй сайхан ноён нуруу, ёс суртахуун, эр зориг, золбоо хийморь, хоёр нүүргүй шударга үйлс, алдар гавьяа, өнгө зүс, нэр төрийг тээж явдаг заяагдмал үүргээ нэр төртэй биелүүлж, зөвхөн зүлэг ногоон дэвжээн дээрээ барилдааны дүрмээ ямар ч зөрчилгүй биелүүлж эр бяраа гайхуулж ов мэх давамгайлсан зориг төгөлдөр сайхан барилдаанаараа наадамчин олноо баясуулан цэнгүүлэхийг цагийн байдал та бүхнээс шаардаж байна.

Монгол орон даяар 330 орчим сум 21 аймаг хотууд, Төв цэнгэлдэх хүрээлэнд барилдах 512 бөх нийт 25 мянга орчим бөх бурхнаас заяасан үүргээ сайтар ойлгож, гол хүч болж хамтран зүтгэж, хамаг Монгол улс хаан төрөө байгуулж явснаа дээдэлж, өөрсдийн эрх ашгаа умартан тэвчиж, төр ард түмний бат нэгдэл болсон баяр наадамдаа гялалзтал сайхан барилдахыг сануулж, уриалга гаргаж байна гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 41 минутын өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 3 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 6 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 6 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 6 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 6 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29