ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХЫГ УРИАЛЖЭЭ


МОСКВА. /РИА Новости/. "Газрын тос экспортлогч улсуудын байгууллага буюу ОПЕК хэмээх монополь байгууллага шатахууны үнэ өсөөд байхад тус болохоор юу ч хийхгүй, юм л бол үнийг нь өсгөж байна. Тэд үүнийгээ зогсоож, үнийг бууруулах хэрэгтэй" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Twitter хуудастаа бичжээ.

РИА Новости агентлагийн мэдээлснээр, "ОПЕК дэлхийн газрын тосны зах зээл хэрэгжүүлж буй луйврын шинжтэй ажиллагаагаа зогсоож, олборлолтоо хоногт 2 сая торхоор нэмэгдүүлэх ёстой" гэж Америкийн төрийн тэргүүн өмнө нь телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэж байсан юм. Мөн зургадугаар сарын 22-нд тэрээр Twitter хуудсаараа дамжуулан "үнийг тогтоон барихын тулд газрын тосны олборлолтоо мэдэгдэхүйц нэмэгдүүлэхийг" ОПЕК-ийн гишүүн орнуудад уриалж байв.

ОПЕК болон тус байгууллагад багтдаггүй хэд хэдэн орон (ОПЕК+) газрын тосны олборлолтыг 2016 оны аравдугаар сарын түвшнээс хоногт 1,8 сая торхоор бууруулахаар 2016 оны сүүлээр Вена хотноо тохиролцсон юм. Уг тохиролцоо нь 2017 оноос хэрэгжиж эхэлсэн ба түүнийг хоёр удаа сунгаж, 2018 он дуустал хэрэгжүүлэхэр болсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 39 минутын өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 3 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 6 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 6 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 6 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 6 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29