ОРОН НУТГИЙН НӨХӨН БОЛОН ДАХИН СОНГУУЛИЙН ДҮН ГАРЛАА


2018 оны 6 дугаар сарын 24-нд Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль боллоо. Баян-өлгий, Булган, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 30 сумын 44 хэсэгт аймгийн ИТХ-ын 2 мандат, сумын ИТХ-ын 50 мандатын төлөө нөхөн болон дахин сонгууль болж 90 нэр дэвшигч өрсөлдсөн байна.

8 аймгийн 12 сумын 17 хэсэгт ирц хүрээгүйн улмаас аймгийн ИТХ-ын 1 мандат, сумын ИТХ-ын 21 мандатын төлөөх нөхөн болон дахин сонгуулийн нэмэлт санал хураалт 2018-ны оны 6 дугаар сарын 30-ны өдөр явагдав. Нөхөн сонгуульд аймгийн ИТХ-ын 2 мандатын төлөө МАН-аас 2 нэр дэвшигч, АН-аас 2 нэр дэвшигч буюу нийт 4 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас нэр дэвшигчид олонхийн санал авч аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна.

Харин сумын ИТХ-ын 30 мандатын төлөө МАН-аас 27, АН-аас 19, АН-МАХН-ын "ТӨВ НУТАГ" эвслээс - 3, МАХН – аас 3, бие даан нэрээ дэвшүүлэгч - 4 буюу нийт 56 хүн нэр дэвшсэнээс МАН-аас нэр дэвшсэн 21 нэр дэвшигч, АН-аас нэр дэвшсэн 9-н нэр дэвшигч тус тус олонхийн санал авч сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.

Дахин сонгуульд сумын ИТХ-ын 20 мандатын төлөө МАН-аас 18, АН-аас 10, МАХН-аас 1, бие даан нэрээ дэвшүүлэгч-1 нийт 30 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас нэр дэвшсэн 16 нэр дэвшигч, АН-аас нэр дэвшсэн 2 нэр дэвшигч, МАХН-аас нэр дэвшсэн 1 нэр дэвшигч тус тус олонхийн санал авч сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 38 минутын өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 3 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 6 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 6 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 6 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 6 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29