УХАРЧ БАЙГААД АЧ ОХИНОО ДАЙРЧ АМИНД НЬ ХҮРЧЭЭ


Сүүлийн үед томчуудын хайхрамжгүй, хэнэггүй байдлаас болж бага насны хүүхэд амиа алдах тохиолдол их гарах боллоо. Сургуулийн талбайд амиа алдсан, гол усанд урссан, сураггүй алга болсон, тогонд цохиулсан гээд таагүй харамсалтай мэдээллүүд их гарсаар байна.

Тэгвэл дахин нэг хүүхэд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 4-ний өдрийн 14.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр, Хонхор орчимд оршин суух айлын хашаанд тоглож байсан хүүхэд машинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Гурван настаы бяцхан охиныг хашаан дотроо тоглож байхад нь эмээ нь машинаа ухраахдаа мөргөж, амь насанд нь хүрсэн аж.

Эх сурвалжийн мэдээлсэнээр, охины эмээ ач охиноо мөргөснөө өөрөө ч мэдээгүй, машинаа асаагаад ажлаа амжуулаад явсан хойгуур охиныг амиа алдсаныг ар гэрийнхэн нь мэдэж, эмээ рүү нь утасдаж хэлжээ. Талийгаач охины эмээ "Прадо" загварын том машин унасан байсан учраас хойноо хүүхэд байгааг олж хараагүй байна. Тэрбээр сэтгэл санааны хувьд маш хүнд байдалтай байгааг эх сурвалж хэллээ.

Тиймээс цаашид эцэг эхчүүдийн хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 40 минутын өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 3 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 6 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 6 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 6 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 6 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29