ҮЙЛ ЯВДАЛ: ТҮРҮҮ БӨХИЙН БАЙ ШАГНАЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

Admin
Өчигдөр

06:30-09:00 цагт: Соёмбо кино театрын гадаа талбайд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын алба, Газрын алба, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Спорт хороо зэрэг байгууллагууд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж, арилжааны банкууд болон үүрэн холбооны оператууд тус бүрийнхээ үйлчилгээг үзүүлнэ.

09:00 цагт: "Хуульчдын танхим"-д "ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЬЕ" хэлэлцүүлэг болно.

09:00 цагт: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 5 давхарын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана. Хурлаар шатахуун болон шингэрүүлсэн шатдаг хийн хангамж, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэнэ.

10:00 цагт: НҮБ-ийн байрны зургаан давхрын хурлын зааланд "Хөдөө гэр санаачилга төсөл"-ийн нээлт болно.

10:00 цагт: Гранд Хилл зочид буудлын 17 давхарт Монгол Улсын 300 орчим зүрхний өвчтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийсэн БНСУ-ын "Мирал Шимжан" сангийн Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 14 жилийн ойн арга хэмжээ болно.

10:00 цагт: НЗДТГ-ын А зааланд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болно.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт: "Монгол Улсын Үндэсний их баяр наадам 2018" албан ёсны түнш Тоёота мотор корпорациас баяр наадмын түрүү бөхийн бай шагналын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
11:30 цагт: Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх "Анхаарал-Хариуцлага эрсдэлгүй орчин" аян зохион байгуулах тухай хэвлэлийн бага хуралтай. Хуралд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нийслэлийн замын цагдаагийн газрын замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Э.Бөхбат, НХГБХГ мэргэжилтэн Г.Ариунгэрэл нар оролцоно.

11:30 цагт: Монгол Ньюс мэдээллийн төвд Монголын морин спорт залуу уяачдын холбоо, ГБХЗХГ хамтран Үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт: Д.Сүхбаатарын талбайд Монгол гэрт хэвлэлийн бага хурал болно. "Мөнх тэнгэр" Монгол туургатны соёл, урлагийн их наадам энэ сарын 6-8ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулан нийслэлийн Соёл урлагийн газраас хэвлэлийн бага хурал хийнэ.

14:00 цагт: Төрийн ордонд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ээлжит их чуулган болно. Тус чуулганаар Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал ба Монгол улсын хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэх ба хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг төрийн бодлого тодорхойлогч эрх бүхий байгууллагад өргөн барих юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 4 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 5 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 6 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 6 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 10 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 11 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 11 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04