​БАЯРЫН ӨДРҮҮДЭД АВТОБУС ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛНЭ


Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 612 автобус, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 11, зуслангийн 3 чиглэлд 5 автобус, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус буюу нийт 638 автобус үйлчилгээнд ажиллана.

7 сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж "Мишээл экспо төв" рүү нийт 11 чиглэлийн 88 автобус, "Дүнжингарав худалдааны төв" рүү 19 чиглэлийн 136 автобус үйлчилнэ.

"Мишээл экспо төв" болон "Дүнжингарав худалдааны төв"-өөс "Төв цэнгэлдэх хүрээлэн" рүү 20 автобус 3 минут тутам, Рейлбусын зогсоол буюу "Урбанек"-ын урд талын "Дунд гол"-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн" рүү 3 автобус 10 минут тутамд, Хүйн 7 худгийн Рейлбусны зогсоол буюу "Давааны зөрлөг"-өөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.


7-р сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 7 сарын 13-ны өдөр хотын төв буюу "МУБИС"-ийн баруун тал буюу "Улаанбаатар зочид буудал"-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд "Хүй 7 худаг" руу 1000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

"Төв цэнгэлдэх хүрээлэн" орчмын 3 түр зогсоолоос таксийн үйлчилгээг Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 10 аж ахуйн нэгжийн 569 такси иргэдэд хүргэнэ. Үүнд:

"Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол;

"Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТанхимын арын зогсоол;

"Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө , KH apartment баруун талын зогсоол.

Баяр наадмын өдрүүд буюу 7-р сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд "Амгалан"-гаас "Давааны өртөө" хүртэл Рейлбус 1000 төгрөгийн тарифаар үйлчилнэ. Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний богино эргэлтээр үйлчлэх чиглэлүүд

№ Чиглэл Тээврийн тоо Хүлээлгийн хугацаа

1 "Давааны зөрлөг-Хүйн 7 худаг" 5 4 мин

2 "Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн" 3 10 мин

3. Дүнжингарав төв- Цэнгэлдэх -Мишээл экспо 20 3 мин

Рейлбусын үйлчлэх цагийн хуваарь

Баярын өдрүүдэд наадамчдад зориулж нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслүүдэд Нийслэлийн тээврийн газраас 5 төрлийн тусгай зөвшөөрөл олгоно. Үүнд:

Таксийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Шар өнгөтэй байна.

"Дүнжингарав -Төв цэнгэлдэх-Мишээл экспо төв", "Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн" чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Бор өнгөтэй байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун тал буюу Чингисийн өргөн чөлөө, 120 мянгат, хойд тал буюу Махатма Ганди, урд тал буюу Нийслэлийн гудамжаар дайран өнгөрөх чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Улаан өнгөтэй байна.

Дүнжингарав худалдааны төв болон Мишээл экспо төв орох чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Ногоон өнгөтэй байна.

Хүйн 7 худаг чиглэлийн богино эргэлтийн үйлчилгээнд ажиллах нийтийн тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл ХӨХ өнгөтэй байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 4 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 5 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 6 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 6 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 10 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 11 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 11 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04