​ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ТЭРГҮҮЛСЭН БАГШ, СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ


Улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн төгсөгчдийн үзүүлсэн амжилтаар Дорнод аймаг нэгдүгээр байранд шалгарсан.. Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чансаа улсын хэмжээнд тэргүүлж, элсэх элсэлтийн ерөнхий шалгалтаар улсын хэмжээнд 2014 онд дэд байр, 2015 онд тэргүүн байр, 2016 онд дэд байр, 2017 онд тэргүүн байр, 2018 онд тэргүүн байрыг эзэлсэн амжилт үзүүлж байгаа юм. Өнгөрсөн жил 9 сурагч хамгийн дээд үнэлгээ буюу 800 оноогоор дүгнэгдэж байсан бол энэ удаад 11 сурагч болж нэмэгдэж байна.

Дорнод Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлүүдээр улсад үзүүлсэн амжилтыг үнэлж, 2015 оноос эхлэн жил бүр элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч бүрт 1 сая төгрөг, сурагчаа бэлтгэсэн багш нарт 500 мянган төгрөгийг аймгийн Засаг даргын нэрэмжит мөнгөн урамшуулал олгож ирсэн. Өнөөдөр их дээд сургуулийн хуваарь олголтын нээлт 07 дугаар сарын 3-нд Дорнод их сургууль дээр зохион байгуулагдаж нээлтийн арга хэмжээнд ЭЕШ-аар 800 оноо авсан 11 сурагч, бэлтгэсэн 11 багшид шагнал гардуулах ёслол боллоо. Арга хэмжээнд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга. М.Бадамсүрэн, аймгийн БСУГ-ын дарга А.Нансалмаа, Биеийн тамир спортын газрын дарга Б.Чимэддорж, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа нар оролцлоо. Нээлтийн арга хэмжээнд хөгжимт драмын театрын уран бүтээлчид ая дуугаа өргөж мэндчилгээ дэвшүүллээ.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ "Бид хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулах ёстой, яагаад гэвэл бидний үр хүүхдүүд уламжлан Монгол улс, Дорнод нутгийнхаа хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэнэ, тиймээс хүүхдийн төлөө бүхий үйл ажиллагаанд аймгийн хүүхдийн төлөө зөвлөл хамтарч өндөр ач холбогдож өгч оролцдог. Нийт төгсөгчид дөө амжилт хүсэн ерөөж мэргэжлээрээ сурч боловсрон, мэргэжилдээ эзэн болж, энэ сайхан тал нутагтаа эзэн байж, эх болсон Дорнод нутгаа хөгжүүлэх үйлсдээ, улам хичээн зүтгээрэй гэж эрхэм дүү нартаа захья" гэв

Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан дараах сурагч, багш нарт шагналыг гардууллаа.

№

Сурагчийн овог, нэр

Сургууль

Хичээл

Бэлтгэсэн багшийн овог нэр

Сургууль

1.

Б.Энхтулга

I

Математик

Ж.Долгормаа

I

2.

З.Оюунханд

V

Математик

Ц.Алдармаа

V

3.

Ж.Номин-Эрдэнэ

Шинэ-зуун

Нийгэм

Б.Лхагвадорж

Шинэ-зуун

4.

Н.Болортуяа

I

Нийгэм

Э.Энхбаяр

VIII

5.

Г.Намуун

I

Нийгэм

Б.Солонго

I

6.

Д.Золзаяа

V

Нийгэм

О.Долгормаа

V

7.

Б.Батчимэг

VIII

Оросхэл

Ж.Дэлгэрзаяа

VIII

8.

А.Энхгэрэл

VIII

Физик

Д.Чимэддолгор

VIII

9.

С.Өсөхбаяр

Хан-Уул

Физик

Ц.Хоролжав

Хан-Уул

10.

Ү.Гэрэлт-Од

I

Физик

Ц.Ганчимэг

I

11.

Б.Сэргэлэнбаатар

XII

Физик

Б.Оюун

XII

2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГЭЭР УЛСАД НЭГДҮГЭЭР БАЙР ЭЗЭЛСЭН СУДЛАГДАХУУНЫ МЭРГЭЖИЛТНҮҮД

№

Овог, нэр

Албан тушаал

Судлагдахуун

1.

Б.Бямбаханд

Математик мэдээлэл зүйн боловсрол хариуцсан мэргэжилтэн

Математик

2.

Б.Эрдэнэтуяа

Эх хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн

Монгол хэл, бичиг

3.

А.Байгалмаа

Нийгмийн ухааны боловсрол хариуцсан мэргэжилтэн

Нийгэм

4.

Д.Хэрлэнмөрөн

Гадаад хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн

Англи, орос хэл

5.

Э.Эрхэмтөгс

Байгалийн ухааны боловсрол хариуцсан мэргэжилтэн

Нийгэм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 1 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 4 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 7 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 7 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 7 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 7 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29