​БУЛГАН АЙМАГТ МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО


Сүүлийн таван жил үйл ажиллагаа нь бүрэн зогсоод байсан "Булган Мах маркет" мах боловсруулах үйлдвэр 2018.06.30-ны билэгт сайн өдөр үйл ажиллагаагаа дахин явуулж эхэллээ.

"Булган Мах Маркет" мах боловсруулах үйлдвэр нь бүрэн шинэчлэл хийж, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах орчин үеийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр Олон Улсын чанар стандартын шаардлагыг хангасан мах махан бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэхэд бэлэн болоод байна. Тус үйлдвэр нь мах бэлтгэлийг Булган, Архангай, Хөвсгөл аймгуудаас бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа нь малчид ямар нэг дамжлагагүйгээр малаа зах зээлийн бодит үнэлгээгээр худалдан борлуулах таатай нөхцөлийг бүрдүүлэх юм.

Үйлдвэрийн нээлтийн арга хэмжээнд тус нутгаас УИХ-д сонгосон Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ оролцож хэлсэн үгэндээ "Энэхүү үйлдвэр нь үүд хаалгаа нээснээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөдөөгийн хөгжлийг дэмжих "21:100" хөтөлбөр, мөн "Шинэ хөдөө" төслийг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болохыг" онцлон тэмдэглэлээ.

"Булган Мах Маркет" үйлдвэр БНХАУ, Вьетнам, ОХУ болон Иран улсуудад мах, махан бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөн, бэлтгэлээ бүрэн хангаад байна.

Анхдагчдын өлгий нутаг болсон Булган аймагт мах боловсруулах үйлдвэр дахин үүд хаалгаа нээж, байнгын ашиглалтад орсноор орон нутагт 60-аас доошгүй ажлын байр шинээр бий болж, орон нутгийн хөгжилд түлхэц болох бодит хөрөнгө оруулалт болж байгааг нутгийн иргэд болон орон нутгийн удирдлагуудын зүгээс талархан хүлээн авч дэмжин ажиллахаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 1 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 4 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 7 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 7 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 7 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 7 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29