Монголын үндэсний спортын төрлүүд, уламжлалт тоглоом, зан үйл, ёс заншил, соёлыг өсвөр үеийнхэнд өвлүүлэн сургах, гадаадын жуулчид судлаачдад сурталчлан таниулах, үндэсний спортоо хөгжүүлэх зорилготой Үндэснийспортын 6-р Их наадмын анхан шатны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг "Их хуралдай" чуулсан "Монголын нууц товчоог бичиж дуусгасан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэнгийн хөдөө аралд зохион байгуулагдлаа. Нээлтэд аймгийн Засаг дарга Н.Ганбямба тэргүүтэй албаны хүмүүс оролцсон бөгөөд "Монголын нууц товчоо"-г цэнгүүлэх ёслолын арга хэмжээгээр эхэлсэн юм.
Уг тэмцээн Үндэсний сур, Урианхай сур, Буриад сур, Жороо морины уралдаан, Ширээнийшагай, Шагайн харваа, Уран уургач, Уран бугуйлч, Эмнэг сургагч гэсэн спортын төрлүүдээр явагдсан бөгөөд нийт 16 сум 3 тосгоны тамирчид өрсөлдснөөс багийн нийлбэр дүнгээр 1-р байранд Биндэр сум, 2-р байранд Жаргалтхаан сум, 3-р байранд Дэлгэрхаан сумын баг тамирчид шалгарчээ.
Чингис хотод 6 сарын 25-ны өдөр зохиогдсон "Ардын урлагийн их наадам" болон энэ удаагийн Үндэсний спортын 6 дугаар их наадмын нэгдсэн шалгаруулалт 8 сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох бөгөөд аймаг бүрээс шалгарсан шилдгүүд өрсөлдөх юм байна.
"Хүний эрхийн нээлттэй өдөр"-ийг Чингис хотод зохин байгууллаа
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Хэнтий аймгийн ЗДТГ хамтран "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг 6 сарын 14, 15-ны өдрүүдэд Чингис хотод зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтыг тодорхой байгууллагууд дээр зохион байгуулах, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, төрийн байгууллагуудаас нийтээр мөрдөх хэм хэмжээ тогтоосон захиргааны актуудад дүн шинжилгээ хийх, сум орон нутгийн иргэдтэй уулзалт хийх зэрэг цогц арга хэмжээг төлөвөлсөн юм.
Тиймээс Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба нарын баталсан удирдамжийг дагууажлын хэсэг Чингис хотод 2 хоног ажиллалаа.
Энэ үеэр сүүлийн 3-4 жилд гарсан аймгийн ИТХ-ын 243 тогтоол, 1836 захирамжид хүний эрх зөрчсөн заалт бүхий шийдвэр гарсан эсэхэд дүн шинжилгээ хийснээс гадна иргэд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонссон юм. Иргэдийн хувьд эрүүл мэндийг байгууллага болон эмнэлгийн хөдөлмөр магадлах комиссын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдгаа ярьж байлаа. Тиймээс ажлын хэсэг Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны ачаалал, хүртээмж хэрхэн байгаатай танилцаж шаардлагатай баримт бичиг, мэдээлэлтэй танилцаж, арга зүйн зөвлөгөө өгсөн юм.
Түүнчлэн 100 гаруй албан хаагчдад хүний эрхийн чиглэлээр сургалт хийж, ШШГГазар, Цагдаагийн газар баривчлах, эрүүлжүүлэх байр, аймгийн хохирогч хамгааллын байрны үйл ажиллагаатай танилцаж илэрсэн зөрчлийг богино хугацаанд арилгууллаа. Мөн Хэрлэн сумын 5-р багийн иргэн н.Бадамсүрэнгийн өгсөн өргөдлийн дагуу ШШГ Газар 45 жилийн ойгоо угтан өрх толгойлсон, 4 хүүхэдтэй, харааны бэрхшээлтэй иргэнд сэтгэлийн хандив өргөлөө.
Мөн аймаг орон нутгийн зүгээс Цагдаагийн газрын баривчлах, эрүүлжүүлэх байрны нөхцөл байдлыг сайжруулахад шаардлагатай 5.5 сая төгрөгний хөрөнгийг шийдвэрлэж засварлахаар болсон юм. Ийнхүү "Хүний эрхийн нээлттэй өдөр" иргэд олон нийтэд хүний эрхийн байгууллага, төрийн үйлчилгээг илүүтэйгээр таниулсан олон талт хамтын ажиллагааг өргөжүүлсэн үйл явдал боллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна