БНХАУ-ЫН ЗАЛУУЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ НЗХГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА


Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд ГХЯ, ХНХЯ, ГБХЗХГ, НАЖГ, МЗХТББ-тай хамтран улс төр, бизнес, нийгэм, соёл, спортын чиглэлээр туршлага солилцох уулзалтыг 2018 оны 07 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа бөгөөд БНХАУ-ын төрийн болон төрийн бус байгууллага, оюутан залуучуудын төлөөллүүд өнөөдөрнийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд үйл ажиллагааныхаа талаар БНХАУ-ын 50 залуучуудад мэдээлэл хийж, "Залуучуудын хөгжлийг дэмжих төв"-ийн дэргэдэх "Мэдээлэл технологийн сургалтын төв"-ийн үйл ажиллагааг танилцуулсан юм.Тус төвийг "А" үнэлгээтэй төгссөн залуучууд "Бизнес инкубатор төв"-д гарааны бизнесээ эхлүүлж байгаа бөгөөд тэдгээр залуучуудын төлөөлөл С.Ууганбаяр "Цахим гишүүнчлэлийн карт" төслөө 13 фитнесс клубүүдэд хэрхэн нэвтрүүлсэн тухай мэдээлэл хийлээ.

Уулзалтын үеэр манай улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл ажлаа танилцуулан, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд залуучууд руу чиглэсэн үйл ажиллагааг нэмэгдүүлэх талаар харилцан санал солилцов.гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 1 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 4 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 7 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 7 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 7 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 7 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29