БАРИЛГЫН ОСЛЫН УЛМААС ХОЁР ХҮН АМИА АЛДЛАА


Барилгын ослын улмаас хоёр хүн амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, 40 настай залуу ажлаа хийж байхдаа зургаан давхраас унаж амиа алдсан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар талийгаачийн толгойд арматур зоогдож, эмнэлэгт хүргэгдэх замдаа зүрх нь зогсжээ. Энэ хэрэг Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд гарсан аж.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр хэлэхдээ "Долдугаар сарын 1-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгаас хүн унаж гэмтлээ гэсэн дуудлага, мэдээлэл тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бүртгэгдсэн. Үүний дагуу хэргийн газрын үзлэг хийхэд тус дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын зургаан давхраас эрэгтэй 40 настай У унаж бэртэж, гэмтлийн эмнэлэг хүргэгдэх замдаа амь нас нь хохирсон хэрэг бүртгэгдсэн байгаа. Мөн Чингэлтэй дүүрэгт барилгын ослын улмаас нэг хүн амиа алдсан" гэв.

Иймд аж ахуй нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллах шаардлагатай байгаа юм. Уг нь мэргэжлийн хяналтын байгууллагаас сануулан шаардсаар байгаа ч энэ төрлийн хэргүүд гарсаар байгаа ажээ. Он гарсаар эхний зургаан сарын байдлаар барилгын осол зургаан удаа гарч зургаан хүн осолд өртөөд байсан юм. Иймээс барилгын ажил үргэлжилж байхад аж ахуй нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах, ажилчид нь өөрсдийнхөө аюулгүй байдлын хангадаг байх шаардлагатай байгааг хууль хяналтын байгууллагаас сануулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 1 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 4 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 7 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 7 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 7 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 7 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29