"ГҮЙЕ!, ТҮҮЕ!" АЯНЫ ХҮРЭЭНД 2 ТОНН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ


Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучууд хөгжлийн газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ, "Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо" ТББ, хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд хоггүй хотыг бий болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Гүйе! Түүе!" үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 6-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Иргэдэд хогоо түүнгээ хөдөлгөөн хийх, хог хаяхгүй дадлыг өөртөө хэвшүүлэх, бусдад хог хаяхгүй байх сэдэл төрүүлэх олон талын ач холбогдолтой "Гүйе!, Түүе!" аяны хүрээнд зохион байгуулж буй хоёр дахь удаагийн хог цэвэрлэх үйл ажиллагаанд "Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо" ТББ-ын гишүүд, 9 дүүргийн нийт 200 сайн дурын залуучууд оролцож 2 тн хог хаягдлыг цэвэрлэв.

Энэхүү үйл ажиллагаанд Бодибилдинг фитнессийн хамгийн өндөр чансаатай "Азийн Гран При" тэмцээний ялагч болсон11 тамирчин, тус холбооны олон улсын шүүгчид, бусад тамирчид оролцож, залуучуудыг уриалан үлгэр дууриал үзүүлжбайгаагаараа онцлог юм.,Мөн Бодибилдинг, фитнессийн Азийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэг уг үйл ажиллагаанд оролцож, цэцэрлэгт хүрээлэндээ хог хаяхгүй, ухамсартай амарч зугаалахыг нийслэлчүүддээ уриаллаа.

"Гүйе!, Түүе!" аяны энэ удаагийн үйл ажиллагааны үеэр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир "Хотын гудамж, талбайд иргэд бид өөрсдөө хог тарьж байна. Иргэн бүр хогийн саванд хогоо хаядаг бол нийслэл Улаанбаатар хот хоггүй хот болно. Нийслэлийн иргэдэд хогоо ил задгай, зориулалтын бус газар хаяхгүй байх хандлагыг төлөвшүүлэхээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь "Гүйе!, Түүе!" аян бөгөөд цаашид бид тогтмол зохион байгуулах тул иргэд, ААН, байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байна" гэлээ.

Тус аяны хүрээнд өмнө нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх голын ай сав дагуу хуримтлагдсан 54,02 тонн хог хаягдлыг 5 дугаар сарын 26-ны өдөр 1,408 залуучуудын оролцоотой цэвэрлэсэн гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Гүйе! Түүе! Аянд нэгдэх нээлттэй утас: 9712-5557, 9812-5557


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 1 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 4 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 7 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 7 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 7 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 7 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29