ГАДААДАД ТӨГСӨГЧДИЙН НЭГДСЭН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гадаадад сурч, боловсрол эзэмшсэн залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхийг дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасны дагуу нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, "Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл" ТББ-тай хамтран "МОНГОЛ ОЮУНЫГ МОНГОЛЫН ТӨЛӨӨ" Гадаадад төгсөгчдийн нэгдсэн анхдугаар чуулга уулзалтыг НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР 2018 оны 6-р сарын 30-ны өдөр Шангри-Ла цогцолборт зохион байгууллаа.

Энэхүү чуулга уулзалтаар дэлхийн өнцөг бүрт суралцаж, дээд боловсрол эзэмшсэн, олон талт туршлага хуримтлуулсан залуучууд эвлэлдэн нэгдэж, эх орныхоо хөгжил дэвшилд, түүний дотор нийслэл Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмрээ оруулах боломж, бололцоог хамтдаа эрэлхийлж, гадаадад сурч боловсрол эзэмшсэн шилдэг залуучууд итгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

"Гадаадад төгсөгчдийн нэгдсэн чуулга уулзалт"-д "Юнител" групп, "Говь" ХК, "Петровис" групп, "Монос" групп, "Бишрэлт" групп, "Голомт" банк, "Богд" банк, "Би Эс Би" ХХК, "Монсертф" ХХК зэрэг монголын шилдэг аж ахуйн нэгжүүд оролцож, гадаад, дотоод худалдаа, эдийн засаг, хүний нөөц, маркетинг, брендинг, мэдээллийн технологийн чиглэлээр 90 орчим нээлттэй ажлын байр зарлалаа.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир:Энэ чуулга уулзалтаас Монгол орны хөгжилд дорвитой хувь нэмэр болохуйц шинэ санаа, санаачилгууд гарч байна.

Мөн Гадаадад төгсөгч залуучуудыг бодлоготойгоор дэмжих нэгдсэн хөтөлбөр"-ийг нийслэлийн Засаг даргад танилцуулж, хөтөлбөрийн төслийг өргөн барих гэж байгаагаараа онцлогтой үйл ажиллагаа болж байна." хэмээлээ.

Энэ удаагийн үйл ажиллагаа дараах үр дүнд хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Үүнд:

-Гадаадад төгсөгч залуучуудын дуу хоолойг нэгтгэн, тодорхой төсөл, хөтөлбөрт уриалан оролцуулах, идэвхжүүлэх, үүнийг Нийслэлийн хөгжилд чиглүүлэх,

- Өндөр хөгжилтэй орны хөгжсөн, шалгарсан туршлагаас судлах, цаашлаад Нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжилд бодитоор хувь нэмэр болох 2 төслийг жил бүр Нийслэлийн удирдлагад танилцуулах, төслүүдийг хамтран хэрэгжүүлэх,

- Суралцсан орныхоо чадварлаг боловсон хүчин, мэргэжилтэн, түншүүдийг төрийн болон хувийн хэвшлийн салбарт шаардлагатай ажлын байранд нь холбож, гүүр болсноор хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргах,

- Хөгжлийн тусламж үзүүлдэг улс орнууд, хандивлагч олон улсын байгууллагуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах,

-Гадаадад төгсөгч залуучуудын мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, улмаар шаардлагатай ажил олгогч болон төсөл хөтөлбөрт оролцуулах боломжийг бүрдүүлэх болно. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 3 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 4 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 5 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 6 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 10 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 10 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 10 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04