Дорнод аймгийн Сэргэлэн сумаас 6-р сарын наймны өдөр хоёр настай хүүхэд алга боллоо гэсэн дуудлага цагдаагийн албан хаагчдад иржээ. Энэ дагуу цагдаа, онцгой байдлын албан хаагчид эрлийн ажиллагаа явуулсан ч олдоогүй аж. Алга болсон хүүхдийн ар гэрийнхэний хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоосон ч өчигдөр хүүхдийн цогцсыг олжээ. Хоёр настай хүүхдийн цогцсыг Сэргэлэн сумын "Яхь" нуур орчмоос олсон, ямар шалтгаанаар нас барсныг одоо цагдаагийн байгууллага шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна