ЭРДЭМТЭД ХОРТ ХАВДАР ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙГ ЭДГЭЭХ ШИНЭ ГЕН ИЛРҮҮЛЖЭЭ


Австралийн Үндэсний шинжлэх ухааны агентлаг /CSIRO/ халдварт өвчин, бие мах бодийн дархлааны хариу урвалыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг шинэ генийг нээн илрүүлжээ. АНУ-ын Биохимийн хүрээлэнгээс гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлснээр тус ген нь томуу, хорт хавдар, үе мөчний үрэвслийг анагаах, сэргийлэх үүрэгтэй хэмээн өгүүлжээ. Судалгааны ажил үргэлжилж буй бөгөөд шинээр илрүүлсэн генийг C6orf106 эсвэл С6 гэж нэрлэхээр тогтсон байна. Энэхүү ген нь чихрийн шижин, хорт хавдар, үе мөчний үрэвслийн эсрэг дархлаатай байна.

Судалгааны багийн ахлагч Камерон Стюарт "Бидний дархлааны системд вирус болон бусад эмгэг төрүүлэгчдийг үүсэхээс сэргийлсэн цитоксин хэмээх бодис байдаг. Харин С6 нь энэхүү үйл явцыг дэмжих замаар дархлааны системийн үйл ажиллагааг зохицуулдаг. Тийнхүү зохицуулсан цитоксинууд нь янз бүрийн халдварт өвчин, хорт хавдар, чихрийн шижин, рематойд, үе мөчний үрэвслийн эмгэгүүдээс сэргийлэх үндэс болдог"гэв.

Хэдийгээхр хүний биеийн генийг 2003 онд бүхлээр нь судалж, тодорхойлсон ч гэлээ бидний таньж мэдээгүй хэдэн сая ген байхыг үгүйсгэхгүй хэмээн судлаач Реббекка Амброз өгүүлжээ. С6 нь таван зуун сая жилийн өмнөөс хүний бие мах бодийг бүрдүүлэгч нэгэн хэсэг болсон ч генийн ач холбогдлыг одоо л нээн илрүүлж байгаа аж.

Эх сурвалж: Xinhua


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 1 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 4 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 7 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 7 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 7 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 7 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29