ДАШТ-ий шөвгийн 16 багийн дөрөв дэх тоглолт Хорват-данийн хооронд өрнөж, Балканы баг өрсөлдөгчөө цуврал торгуулийн цохилтоор буулгаж аван шөвгийн наймд шалгарлаа. Хоёр баг аль, аль нь хамгаалалтын алдаанаас болж санамсаргүй гоол алдацгааснаас хойш хянуур тоглосоор үндсэн болон нэмэлт цагт 1:1-ээр тэнцсэн юм. Тоглолтын явцад Данийн хаалгач Каспер шмейхель Л.Модричийн цохисон пенальтийг хааж багаа аврсан. Тэрээр тоглолтын турш гурван ч удаа пенальти хаасан амжилтаар тоглолтын шилдгээр нэрлэгдсэн юм. Тоглолтын дараах 11 метрийн цуврал цохилтод харин Хорватын Субашич одтой байж, эсрэг багийнхаа гурван цохилтыг хааснаар багаа ялалтад хөтөлсөн юм. Хоёр баг аль аль нь хамгаалалтад амиа тавьж байсан ч довтолгоонд бас боломж гаргаж байсныг хэлэх хэрэгтэй. Мөн Йоргенсен нэмэлт цагт шар хуудас авсныг эс тооцвол маш цэвэрхэн тоглолт болов.
Хорват ийнхүү хожсоноор шөвгийн наймд үлдэж, шөвгийн дөрөвт үлдэх эрхийн төлөө ОХУ-тай Сочи хотноо тоглохоор болов.
ДАШТ-2018
1/8 шигшээ
Хорват – Дани 1:1 (1:1, 0:0, 0:0, 0:0), по пенальти - 3:2
Гоол:
0:1 – 1 Йоргенсен, 1:1 – 4 Манжукич.
Хорват – Субашич, Ловрен, Стринич (Пиварич, 81), Врсалько, Вида, Модрич, Ракитич, Перишич (Крамарич, 97), Брозович (Ковачич, 71), Ребич, Манжукич (Бадель, 108).
Дани – Шмейхель, Кьер, Кристенсен (Шене, 46), Кнудсен, Йоргенсен, Дилэйни (Крон-Дели, 98), Эриксен, Дальсгор, Поульсен, Корнелиус (Йоргенсен, 66), Брэйтуэйт (Систо, 105).
Цуврал торгуулийн цохилт:
1:0, 1:1, 2:1, 2:2, 3:2.
Шар хуудас:
Йоргенсен (115).
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна