В.ПУТИН, Д.ТРАМП НАРЫН УУЛЗАЛТЫГ 2000 СЭТГҮҮЛЧ СУРВАЛЖЛАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА


ХЕЛЬСИНКИ. /РИА Новости/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын энэ сарын 16-нд Финландын Хельсинки хотод болох уулзалтыг 2000 орчим сэтгүүлч сурвалжлах төлөвтэй байна. Энэ тухай "Риа Новости" агентлаг мэдээлэв.

Дээд хэмжээний уулзалтын үеэр В.Путин, Д.Трамп нар хоёр улсын харилцааг цаашид хөгжүүлэх хэтийн төлвүүд хийгээд олон улсад тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байгаа билээ.

Финландын ГХЯ уулзалтын хэвлэл мэдээллийг хариуцан ажиллах бөгөөд уулзалтыг тус улсын үндэсний "YLE" телевиз Европын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран албан ёсоор дамжуулан үзүүлэх аж.

Энэ уулзалт нь хоёр улсын удирдагчдын анхны зориуд товлосон бүрэн хэмжээний уулзалт болох юм. Жилийн өмнө В.Путин, Д.Трамп нар Германы Гамбург хотноо болсон "Их-20" бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан бол дараа нь Вьетнамд болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр богино хугацаанд харилцан ярилцсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 1 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 4 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 7 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 7 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 7 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 7 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29