ЭНЭ САРД 38 ГРАДУС ХҮРЧ ХАЛАХ ТУЛ НАРШИХААС СЭРГИЙЛЭЭРЭЙ


Долдугаар сарын цаг агаарын төлөв байдлыг Цаг уур орчны шинжилгээний газраас гаргажээ. Урьдчилсан энэхүү мэдээллээр ихэнх нутгаар үргэлжлэн халах төлөвтэй байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:

Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан буюу Увсын хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөв гарлаа.

Нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр бага зэрэг сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан, Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 29-34 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус дулаан байх ба ялангуяа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор өдөртөө 33-38 градус, бусад нутгаар 27-32 градус хүрч халах төлөвтэй.

Энэ сард Баян-Өлгий, Завханы хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Ховд болон Увсын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн дунд болон эцсээр нутгийн хойд хэсгээр, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

Агаарын температурын сарын дундаж нь нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан буюу Хөвсгөлийн хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-2.0 градусаар дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагас, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан, ялангуяа хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын сав нутгаар 31-36 градус хүрч халах төлөвтэй. Энэ сард Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:

Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 18-23 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-2.0 градусаар дулаан байх төлөвтэй. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх ба ялангуяа сарын эхэн болон хоёрдугаар арав хоногийн эхний хагасын зарим өдөр 31-36 градус хүрч халах төлөвтэй.

Энэ сард Сүхбаатарын өмнөд, Дорнодын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага бороо орох төлөвтэй. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

Агаарын температурын сарын дундаж нь Дундговийн нутаг, Дорноговийн хойд, Өмнөговийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-2.0 градусаар дулаан байх төлөвтэй.

Хоёрдугаар арав хоногийн сүүлчээр бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус дулаан байх ба ялангуяа сарын эхэн болон хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим нутгаар өдөртөө 32-37 градус хүрч халах төлөвтэй.

Энэ сард Өмнөговийн баруун, Дундговийн зүүн хойд, Дорноговийн хойд, Говь-Сүмбэрийн нутгаар уур амьсгалын дунджаас бага, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр дунджаас бага зэрэг ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 1 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 4 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 7 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 7 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 7 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 7 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29