​МОНГОЛ ХАТДЫН ТҮҮХИЙН ТАЛААРХ СУДАЛГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ГЭЛЭЭ


Монгол хатдын түүхийн талаарх судалгааг эрчимжүүлэх, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, байр суурийн талаар судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг илрүүлэх хэрэгтэй гэдгийг өнөөдөр Богд хааны ордон музейд болсон "Монгол хатад" эрдэм шинжилгээний бага хурлын үеэр судлаачид онцлов.

"Монгол хатан ухаан судлал" ТББ, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, "Хан хэнтий" ТББ хамтран зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурал нь Монгол хатдын намтар түүх, улс төрийн амьдралд гүйцэтгэсэн үүрэг, түүхэн байр суурь, үлдээсэн өв, шашин соёлын талаар нарийвчлан судлах, судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг илрүүлэх, олон нийтэд сурталчлах зорилготой.
Дөрөв дэх жилдээ болж буй тус хуралд 17 эрдэмтэн судлаач илтгэл хэлэлцүүлэв.
МУБИС-ийн багш, түүхийн ухааны доктор Н.Сүхбаатар "Монгол төрийн цэцэн билигт хатдын талаарх мэдээлэл гадаад, дотоодын түүхэн эх сурвалжид хомс байдаг. Олон нийт их хатдын нэрийг мэдэхээс түүхийг нь мэддэггүй. Миний хувьд Галдан бошигт хааны гэргий Ану хатны талаарх судалгааг хийсэн бөгөөд түүхийн хуудсанд далд байгаа зүйлийг ил гаргахыг зорьсон. Судалгааны явцад түүнийг XVI зууны сүүлийн хагасаас XVII зууны эхний хагасын Ойрадын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн Очир сэцэн хааны хүү цэргийн жанжин Галдамбаагийн охин гэдгийг илрүүлсэн. Энэ асуудал судлаачдын дунд удаан хугацааны турш эргэлзээтэй байсаар ирсэн" гэв.

Монгол хатдыг алдаршуулах зорилгоор Хэнтий аймгийн Баян-Адрага суманд "Монгол хатдын өргөө" цогцолборыг 2011 онд байгуулжээ. Энэ талаар тус аймгийн Баян-Адрага сумын Засаг дарга О.Лхагвадорж, "Монголын түүхэнд гавьяа байгуулж, нэр алдраа дурсгасан Бөртө, Сорхугтани, Мандухай, Дондогдулам зэрэг 9 цэцэн билигт хатны түүхэн баримт, дурсгалт өв энэхүү өргөөнд хадгалагдаж байдаг. Дондогдулам хатны түүхийг иргэд олон нийтэд таниулах үүднээс түүний хөргийг лааны тосон баримлаар бүтээх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 5 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 7 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 7 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 8 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 8 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29