​ТОГОНД ЦОХИУЛЖ АМИА АЛДСАН ХҮҮГИЙН ҮХЭЛД ДЭЛГЭР ТӨВ БУРУУТАЙ ГЭЛЭЭ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн долоодугаар хороо, 11-р хорооллын байрны дунд байрлах "Дэлгэр төв"-ийн "Эко шинэс" эмийн сангийн үүдэнд 9 настай хүү харамсалтайгаар амиа алдсан бөгөөд үртэй хүн бүхэн түүний өмнөөс эмгэнэн гашуудаж байна.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлжээ. Цагдаа газар хүүгийн үхлийн шалтгааныг тодруулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн эсэхийг тогтоохоор Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон байна.

Өнөөдрийн байдлаар уг хэргийн эцсийн дүгнэлт ч гараагүй ч урьдчилсан байдлаар р аж ахуй нэгж дотоод болон гадаад орчин дахь хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангаагүй байсан нь тогтоогджээ.

Аюулгүй ажиллагааг хангаагүй, хариуцлага алдсан тус эмийн санг түрээслэгч болон түрээслүүлэгчид ямар хариулага тооцох вэ гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм.

"ДЭЛГЭР ТӨВ" БУРУУТАЙ ЮУ?

Мэдээж, буруутай. Тэд гаднах хаалганд цахилгаан цэнэг үүссэн байсныг мэдсэн ч цаг тухайд нь янзлуулаагүйгээс 9 настай хүү амиа алдсан. Цагдаагийнхан "Эрүүгийн хуулийн 10.6-р зүйл ангиар хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Хариуцлага хүлээлгэх асуудлын тухайд прокурор бүрдүүлсэн нотлох баримтдаа үндэслэн хэргийг зүйлчилнэ. Эмийн сангийн түрээслэгчийн буруу юу, түрээслүүлэгчийн хариуцлагын асуудал уу гэдэг нь шалгалтын явцад тодорхой болно. Энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг зөвхөн прокурорын зөвшөөрлийн дагуу өгнө" гэв

Эрүүгийн хуулийн 10.6-д зааснаар "Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох" хэсэгт:

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

ХҮҮГИЙН АР ГЭРИЙНХЭН ӨМГӨӨЛӨГЧИД ХАНДЖЭЭ

Хүүгийн ээж Ч.Мөнхсайхан хэдхэн хоногийн өмнө "Энэ харамсалтай явдал зөвхөн манай гэр бүл, миний бяцхан үрээр төгсгөл болоосой" хэмээн нулимсаа дуслуулан ярьж байсан. Бид түүнтэй эргэн холбогдоход "Өчигдөр өглөө манайд эмийн сангийн туслах ажилтан бололтой хоёр хүн ирээд нөхөртэй маань уулзаад эмгэнэл илэрхийлээд явсан. Өнөөдөр эгч нь хүүгээ эцийн замд нь үдэж өгөөд сэтгэл санаа үймрээд, орон гаран байна. Хүүгийн минь задлан шинжилгээний хариу 21-30 хоногийн дотор гарна гэсэн. Баяр наадам гээд энэ хэргийг дарчих болов уу гэж хардаж сууна. Тиймээс өчигдөр өмгөөлөгч авлаа. Эгчид нь маш хүнд байна. Үнэнийг хэлэхэд амьд явах ч хүсэл алга' гэв.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТААС ШИНЖЭЭЧ ТОМИЛООГҮЙ БАЙНА

Хэрэв тухайн аж ахуй нэгж, эмийн сангийнхан стандартаа барьж ажилласан бол аав ээжийн амин хайртай үр эндэхгүй байх байлаа. Үүнийг шалгаж, стандарт журмыг нь мөрдүүлдэг байгууллага бол мэргэжлийн хяналтынхан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хэргийн талаар тодруулахад "Есөн настай хүүгийн золгүй хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас манайхаас яриа өгөх боломжгүй. Шинжээч одоогоор томилогдоогүй байна" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 3 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 4 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 5 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 6 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 10 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 10 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 10 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04