НӨХӨН СОНГУУЛЬД 228 САЯ ГАРУЙ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА


УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын 42-р тойрогт буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах тухай асуудлыг хэлэлцэн товыг тогтсон байгаа билээ.Тодруулбал, ирэх аравдугаар сард нөхөн сонгууль болох тов гарсан бөгөөд энэхүү сонгуульд улсаас хэдэн төгрөгийн төсөв гаргахыг ч баталжээ.Энэ талаар Сонгуулийн Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан "Нөхөн болон дахин сонгуулийг тухайн жилийн 6 дугаарын сарын сүүлийн долоо хоног, 10 дугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр явуулна гэж цагаан дээр хараар биччихсэн. Энэ хуулийн дагуу нөхөн сонгуулийг 2018 оны 10 дугаар сарын 07-нд явуулах хүсэлтээ байнгын хороонд танилцуулж дэмжлэг авлаа. Одоо УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.

42-р тойрогт болох нөхөн сонгуулийн зардалд 228 сая 950 мянган төгрөг зарцуулах тооцоо гарсан. Энэ нь саналын хуудас хэвлэх, санал тоолох автоматжуулсан төхөөрөмжийг хүргэх, эргүүлэн татах гээд бүх зардал нь багтсан. Үүнийг улсын төсвөөс гаргуулъя гэж тогтоолын төсөл оруулсан ч нэлээд маргалаа.Учир нь 2018 улсын төсөв батлагдчихсан. Сонгуулийн Ерөнхий хороонд нөхөн сонгууль явуулах зардал байхгүй. Аймаг, сумдын ИТХ-ын сонгуульд 160 гаруй сая төгрөг шаардлагатай. Намрын сонгуулийн зардлыг улсын төсвөөс шийдэж өгөхгүй бол сонгууль явагдахгүй гэж ойлгож болно. Засгийн газраасаа шийднэ үү, төсөвтөө тодотгол хийнэ үү ямар нэг замаар заавал шийдэж өгөх ёстой" гэлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 5 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 7 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 8 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 8 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 8 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29