ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН 25-НД ЭХЭЛНЭ


2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн жилийнхтэй адил цахимаар явагдахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, цэцэрлэгийн насны багачуудыг ирэх долоодугаар сарын 25-ны мягмар гарагт http://tsetserleg.ulaanbaatar.mn/register сайтаар бүртгэж эхлэх юм байна.Хүүхдээ бүртгүүлэхдээ регистрийн дугаарыг нь хийхэд аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх бөгөөд үүний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх аж.Цахим бүртгэлд 2015 онд төрсөн буюу шинээр цэцэрлэгт орох хүүхдүүдийг хамруулах бөгөөд анги дэвших орох хүүхдүүдийг цахимаар бус цэцэрлэг дээр нь наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд бүртгэх юм байна.

Цахимаар бүртгэснээр цэцэрлэгийн хүүхэд элсүүлэх орон тоо болон бүртгүүлсэн хүүхдийн тоо нь нээлттэй байх аж. Харин анги дүүргэлт хэтэрсэн бол сугалааны аргаар цахимаар сонгон шалгаруулах юм байна.Тухайн цэцэрлэгт цахим бүртгэлээр бүртгэгдэж, элсэн орох эрх нь нээгдсэн хүүхдүүдийн мэдээллийг цэцэрлэгийн гадна, дотор орчинд нээлттэй тавьж эцэг эх, асран хамгаалагчдыг мэдээллээр ханган, түргэн шуурхай үйлчлэх үүргийг цэцэрлэгийн удирдлагуудад Нийслэлийн боловсролын газраас даалгажээ.

Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээ

  1. Цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн бүртгэл цахим хэлбэрээр 2017 оны 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 24-нийг дуустал;
  2. Өмнөх хичээлийн жилийн суралцагчид, шинээр элсэх зорилтот бүлгийн хүүхдүүдийн бүртгэлийг хамтатган уламжлалт аргаар 2017 оны 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд ажлын цагаар;
  3. Шаардлагатай цэцэрлэгүүдэд "Элсэлтийн тасалбар" үйл ажиллагааг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр товлосон цагт нэгэн зэрэг Боловсролын хэлтсүүдийн удирдлага дор тус тус зохион байгуулна.

Эцэг эх, асран хамгаалагчдад дараах шаардлагыг хангасан байх

  1. Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй.
  2. Цахимаар бүртгүүлэхдээ зөвхөн оршин суугаа хорооны хамран сургах тойргийн цэцэрлэгийг сонгох

Зорилтот бүлэгт хамаарах дараах иргэд холбогдох материалыг бүрдүүлсэн байх

Цэцэрлэгийн эрхлэгч нарт 2015 оны 9-12 сард төрсөн хүүхдүүд элсэн орох эрх авсан тохиолдолд хоёр нас хүртэлх хугацаанд цэцэрлэгт явах эсэх асуудлыг шийдвэрлэх (2 нас хүрэх хугацаа хүртэл цэцэрлэгт яваагүй тохиолдолд орон тоо нь хадгалагдахаар зохицуулалт хийж болно) гэж заажээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хүйтэрнэ 10 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29