“ДА ХҮРЭЭ”-Г НҮҮЛГЭХ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ


Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

Багш хөгжлийн ордны 2 давхарт

08.30-10.00 цагт Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нийслэлийн бүх ЕБС-ийн захирлуудтай уулзаж сургуулийн орчны аюулгүй байдал, орчны тохижилтыг хангаж ажиллах талаар зөвлөмж, даалгавар өгнө. Утас: 8811-1046

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын 5 давхарт

08.00-12.00 цагт "Асбест агуулсан бүтээгдэхүүний хэрэглээ түүний хор нөлөөллөөс сэргийлэх нь" сэдэвт семинар болно.

НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд

10.00 цагт НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар дараах Ус рашаан ундаа, жүүсний үйлдвэрүүдэд хийгдсэн хяналт шалгалт,
Ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хийгдсэн хяналт шалгалтын талаар хэлэлцэнэ. Холбогдох утас 91887887

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд

11.00 цагт "Хааны эрэлд-2018" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хаалтын ажиллагаа болно. Утас: 88109945, 88081693

Нийслэлийн хэвлэлийн мэдээллийн төвд

11:00 цагт "Харшлын эсрэг хамтдаа" уриатай "Шарилжгүй Улаанбаатар-3" аяныг энэ сарын 29-ний 8 сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг идэвхитэй оролцуулан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Холбогдох дугаар: 88109320

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт хот төлөвлөлтийн алдаатай бодлогоос болж хүүхэд эндэж, иргэд хохирч байгаа талаар БГД-ийн 17-р хорооны иргэд мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11.00 цагт Монголын аялал жуулчлалын холбооноос Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны гадаадын жуулчдад зориулсан тасалбарын хуваарилалт, хүрэлцээтэй холбоотой компаниудаас гарч буй удаа дараагийн гомдол санал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Туул голын ойролцоо баригдаж байгаа барилгатай холбоотой асуудлаар " Зүүн баян реф ллс" компаниас баримт дэлгэхээр хэвлэлийн хурал зарлалаа. Үүнд төр засгийн алдаатай шийдвэрээс болж аж ахуйн нэгжүүд хэрхэн хохирч байгаа тухай мэдээлэл өгнө.

БСШУСЯамны Ёслол хүндэтгэлийн танхимд

13.00 цагт Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинэчилсэн шалгуур шаардлагаар магадлан итгэмжлэх шийдвэр гарсан 22 дээд боловсролын сургалтын байгууллага 13 сургалтын хөтөлбөрт гэрчилгээ гардуулах арга хэмжээ болно. Гэрчилгээг БСШУС Сайд, БМИҮЗ- ийн дарга Ц.Цогзолмаа гардуулна. Утас 99911931, 88088790

"Өдрийн сонин"-ы Асуух эрхийн танхимд

12.00 цагт "Да хүрээ"-г нүүлгэхтэй холбоотой тус зах дээр ажилласан ажлын хэсгийнхэн мэдээлэл хийнэ.

БСШУСЯ-ны 4 давхар, Хүндэтгэлийн танхимд

14.00 цагт БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэг олгох, батламж гардуулах ёслол болно. Утас: 8811-1046


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 5 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 7 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 7 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 8 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 8 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29