СОГТУУ ИРГЭН ЗАМ ХӨНДЛӨН ГАРЧ ЯВААД, ЦАГДААГИЙН АЛБАНЫ МАШИНД ДАЙРУУЛАН, АМИА АЛДЛАА


Хоёр хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошууны Хөтөлийн замд цагдаагийн алба хаагч албаны машинтайгаа явж байгаад зам тээврийн ноцтой осол гаргаж, хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг болжээ.ЦЕГ-ын эх сурвалжийн хэлж буйгаар тухайн үед зам хөндлөн гарч явсан явган зорчигч үзэгдэх орчин хязгаарлагдсан харанхуй үед гарцгүй газраар зам хөндлөн гарахаар гүйж яваад машинд дайруулжээ. Улмаар эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн ч хүнд гэмтсэн иргэн нас барсан гэнэ. Одоо ослын шалтгаан нөхцлийг тогтоох шалгалтын ажиллагаа үргэлжилж буй бөгөөд шинжилгээгээр тухайн иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам хөндлөн гарахаар гарцгүй газраар гэнэт гүйснээс ийн амиа алдсан байна.

Осол гаргасан цагдаа Налайх дүүргийн Замын цагдаагийн албанд ажилладаг алба хаагч бөгөөд тухайн үед ажлаа тараад, албанд ашигладаг улсын дугаартай албаны автомашинтайгаа гэр лүүгээ харьж явжээ.Ослын талаар Замын цагдаагийн албаны эх сурвалжаас тодруулахад "Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлж, аюулгүй байдалдаа анхаарахыг иргэддээ байнга анхааруулдаг. Гэтэл явган зорчигчид өөдөөс ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрөөдөггүй, гарц гарамгүй газраар гүйж гардаг, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам гарч байгаад амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна.Эл удаад ч мөн иргэний хайхрамж болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй харамсалтай осол гарсан. Замын цагдаагийн алба хаагч ч гэсэн замын хөдөлгөөнд оролцогч иргэн хүн. Тиймээс цагдаа гэдэг утгаар биш замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч гэдэг утгаар иргэд та бүхэн асуудалд хандах нь зүйтэй.Эл хэрэг хууль дүрмийн дагуу шалгагдаж, шийдэгдэнэ. Түүнээс биш замын цагдаагийн албан хаагч гээд хууль үйлчлэхгүй байх үндэслэлгүй юм. Хууль хяналтын байгууллага шалгаж байна" гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 2 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 3 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 4 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 5 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 9 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 9 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 9 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04