​АРХАНГАЙ АЙМГИЙН СУМУУДАД ШҮЛХИЙ ГАРЧЭЭ


Архангай аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан байна. Тодруулбал, тус аймгийн Батцэнгэл, Цэнхэр, Хашаат, Өгийнуур, Төвшрүүлэх зэрэг сумдын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Шүлхий өвчний голомтод 260 гаруй хүн, 33 пост гарсан ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор зарим замыг хаасан байна. Тодруулбал, Цэнхэр сумын төвөөр дайрч Цэнхэрийн халуун рашаан орох замыг хаагаад байгаа аж. Харин аймгийн төвөөс рашаан руу явах зам нээлттэй учраас аялж жуулчилж яваа хүмүүст саадгүй байгаа аж. Энэ онд Архангай аймагт 280-аад мянган малыг вакцинжуулсан байна. 160 мянган хонийг нэмж вакцинжуулахаар ажиллаж байна. "Архангай аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихсан байгаа. Шүлхийтэй байгаа сумуудад хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Гэхдээ хүн хүчний асуудал дутагдалтай, газар нутаг том байна. Бартаа сайд ихтэй. Ийм учраас Хүн, малын шилжилт хөдөлгөөн хийгдээд шүлхий өвчинг нэмэгдүүлчих эрсдэлтэй байгаа учир өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад ажиллаж байна" гэж Архангай аймгийн Засаг дарга Ц. Мөнхнасан онцлов.

Дашрамд дурдахад шүлхий өвчин нь олон улсын мал амьтны халдварт өвчний "А" ангилалд багтдаг. Богино хугацаанд олон төрлийн мал, амьтанд халдварладаг. Эдийн засгийн хувьд ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм. Адуунаас бусад мал буюу салаа туурайтай зэрлэг амьтад уг өвчнөөр өвчилдөг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 3 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 6 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 8 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 9 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 9 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 9 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29