ОРОН НУТГИЙН ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГЫГ ЗАСАГ ДАРГА ТОМИЛДОГ БОЛНО


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2018.06.27/ хуралдлаа. Тус хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо. Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Орон нутгийн түвшинд төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, чиг үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах шаардлага тулгарч байгаа. Тиймээс орон нутагт байрлах мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулж байгаа гэж хууль санаачлагч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Хуулийн төсөлд Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний байгууллагын даргыг төв газар бус тухай орон нутгийн Засаг дарга, тус нэгжийн даргатай зөвшилцөн томилдог байхаар тусгажээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийх үеэр гишүүд асуулт асуугаагүй учраас хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаан шилжүүлэхээр боллоо.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох" горимын санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Тиймээс тус байнгын хороо түр завсарлаж, Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг сонсохоор боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 3 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 6 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 8 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 9 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 9 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 9 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29