​ОЛОН УЛСЫН МЭС ЗАСАЛЧДЫН ХОЛБОО МОНГОЛ ДАХЬ САЛБАРАА БАЙГУУЛЛАА


Дэлхийн Олон улсын мэс засалчдын Азийн холбооны дарга Гуань Вэй Лүйгээр ахлуулсан баг хамт олон энэ сарын 21-25-нд Монголд зочлов.

Төлөөлөгчид энэ үеэр Олон улсын мэс заслын холбооны Монгол дахь ерөнхий холбоог байгуулах хуралд оролцож Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ЭХЭМҮТ болон хэд хэдэн эмнэлэгтэй зэрэгтэй танилцаж, хамтын ажиллагааны эхний алхмыг тавилаа.
"Монголд Олон улсын мэс засалчдын холбооны салбарыг байгуулахад туслах боломжтой болсондоо баяртай байна. Энэхүү холбоог байгуулахын тулд жил гаруй бэлтгэл, холбогдох ажлуудыг хийсэн. Ирээдүйд Тайвань, Монголын мэс заслын салбарын харилцаа хамтын ажиллагааг улам илүү бататгана хэмээн найдаж байна" гэж Дэлхийн Олон улсын мэс засалчдын Азийн холбооны дарга Гуань хэллээ.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Рун зочдыг хүлээн авч уулзах үеэрээ "Тайвань, Монголын эрүүл мэндийн салбар олон жилийн турш харилцаа холбоотой байсаар ирсэн төдийгүй гол төлөв эмнэлгийн мэргэжилтнийг сургалтад хамруулах, тус салбарын тоног төхөөрөмж, эм хэрэгслийг хандивлах зэргээр хамтран ажилласаар ирсэн. Үүнээс гадна жил бүр сайн дурын эмч нарын баг Монголд тасралтгүй ирж ажиллаж байгаа нь Монголчууд Тайваний эмчилгээний чанарт итгэх итгэлцийг нэмэгдүүлж байна" гэв.

Энэ удаа Монголд зочилж байгаа баг хамт олонд Олон улсын мэс заслын холбооны Тайвань дахь холбооны ерөнхийлөгч Лин Жи Лун, Тэргүүн дэд ерөнхийлөгч Хуан Зүйнь Сюн, Пиндун Есүс Христийн эмнэлгийн Нийгмийн эмчилгээний албаны дарга Лян Зи Ань, эмч Лян Зяа Ий болон Польш улсын Олон улсын мэс засалчдын холбооны нарийн бичгийн дарга доктор Эдита Майдри нар багтжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 3 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 6 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 8 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 9 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 9 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 9 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29