Улсын хэмжээнд2018 онд нийт 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож, экспортлохоор төлөвлөжээ. Харинзургадугаар сарын 20-ны байдлаар 3.2 сая гаруй баррель буюу 433 мянган тонн түүхий тос олборлож, 3.1 сая баррель буюу 424 мянган тонн түүхий тос БНХАУ-д экспортолжээ. Үүнээс улсын төсөвт 223.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр баталснаас 94.3 тэрбумыг төвлөрүүлсэн байна.Шатахууны нөөцийн тухайд зургадугаар сарын 19-ний байдлаар ердийн хэрэглээний 34 хоногийн нөөцтэй байгаа аж. Тодруулбал, А-80 42, АИ92 30, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 36 хоногийн нөөцтэй байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна