Олон жилийн насжилт болон эд ангийн эвдрэлтэй, утаа хаядаг, өнгө үзэмж илт муудсан машинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа "Наймдугаар сарын 1-нээс Баянгол дүүрэгт утаа хаядаг, зөрчилтэй машинуудыг явуулахгүй, хөдөлгөөнийг хязгаарлана" хэмээн шийдвэрлэсэн байна. Иймд хар утаа хаядаг машинтай иргэд замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд торгох арга хэмжээ авах аж. Түүнчлэн Гандан-Өргөө-Хороолол-ЭХЭМҮТ гэсэн маршрутаар зорчуулахгүйг сануулжээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна