ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨТӨЛБӨРТ АНХ УДАА ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ


Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилттай "Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх" дэд төслийг Нийслэлийн Засаг даргын захиалгаар нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн танилцуулах уулзалт Хангарди ордны 14 давхарт болж эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид оролцов. Уулзалт арга хэмжээнд Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, "Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх" төслийн удирдагч Д.Амарбаясгалан, IRIM Хараат бус судалгааны хүрээлэн, Стратеги академи зэрэг ТББ болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Уг төслийн хүрээнд 2017 онд "Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр", "Сэтгэцийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр"-т хараат бус хөндлөнгийн төрийн бус байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээний дүгнэлт, сайжруулах зөвлөмжүүдийг хэлэлцэж санал солилцлоо. Нийгмийн эгэх хариуцлагаар дамжуулан хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртөө иргэдийн оролцоотой үнэлгээ хийх нь алдаа дутагдалаа илрүүлэх, иргэдийн оролцоотой шийдвэр гаргах, ажлын үр дүнг сайжруулахад тустай үйл ажиллагаа боллоо хэмээн Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа тэмдэглэв.

Эрүүл мэндийн хөтөлбөрт анх удаа хөндлөнгийн үнэлгээ хийлээ

Үнэлгээний ажлын хүрээнд Иргэний нийгмийн байгууллагын хөндлөнгийн үнэлгээ хийх чадавхийг бэхжүүлэх, Үндэсний болон орон нутгийн төвшинд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, үнэлгээ хийх аргачлалыг боловсруулах ажлыг туршин хэрэгжүүлжээ. Мөн үнэлгээний нийтлэг удирдамж болон журам боловсруулж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа аж.

2010 оноос эхлэн төрийн хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоог үр дүнд суурилсан болгож бэхжүүлэх хүчин чармайлт хийгдэж эхэлсэн. Хэдий тийм боловч үр дүн нь тогтворгүй, залгамж чанар хангалтгүй байснаас төдийлөн хүчтэй тогтолцоо болж чадаагүй байна. Хөгжлийн бодлого хөтөлбөрүүдийн хяналт шинжилгээг хийх тогтолцоо бүрдэж байгаа боловч тэдгээр бодлого хөтөлбөрүүдийг хэрхэн үнэлэх, үнэлгээний үр дүнг цаашдын бодлогод хэрхэн тусгах, хэрэгжих явц нь өөрчлөлт хийх тал дээр төдийлөн их ахиц гараагүй байна. Түүнчлэн статистик тоо баримтыг бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсвийг боловсруулахад ашиглах тал дээр хангалтгүй байсаар байна. Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээг ашиглах байдал хязгаарлагдмал, хөтөлбөр дууссаны дараа үр дүнг нь үнэлдэггүй дутагдал ажиглагдсаар байна.

2015 онд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон хуулийг дагалдсан журам батлагдсан нь хяналт-шинжилгээ, үнэлгээг бодлого боловсруулахад ашиглах эрх зүйн үндсийг бүрдүүлж өгсөн ба 2017 оны 3 сард Засгийн газрын 89 дугээр тогтоолоор Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам батлагдсан.

Иймээс дээрх хөндлөнгийн үнэлгээний үйл ажиллагаанууд нь 2015 онд батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн 10.7-д заасан бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд тодорхой давтамжтай хөндлөнгийн үнэлгээг хийх хуулийн заалтыг хэрэгжүүлэх, хариуцлагыг сайжруулах, иргэдийг төрийн захиргааны шийдвэр гаргах үйл явцад оролцох оролцоог нийгмийн хариуцлагаар дамжуулан нэмэгдүүлэх, цаашид үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болж чадлаа гэж үзэж байна. Цаашид орон нутгийн төвшинд хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөрүүдэд тодорхой шалгуур тавьж, шалгуур хангаагүй хөтөлбөрүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, улмаар засаж сайжруулдаг байх тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 1 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 3 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 3 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 4 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 8 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 8 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 8 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04