БҮХ ШАТНЫ ЭМНЭЛГҮҮД УЛС ОРОН ДАЯАР АЖИЛ ХАЯЛТ ХИЙНЭ


Эрүүл мэндийн салбарын сувилагч, ажилтнууд төр засагт хандан цалин хөлсөө нэмэгдүүлэхээр тасралтгүй тэмцэж, санал, шаардлага, мэдэгдэл өгч, жагсаал, цуглаан, ажил хаялтын өмнөх суулт хийсэн ч өнөөдрийг хүртэл бодит үр дүнд хүрээгүй. Түүнээс гадна энэ хугацаанд Эрүүл мэндийн яамтай "Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны нэмэлт хэлэлцээр" байгуулсан боловч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бүртгэхээс татгалзсан хариу ирүүлсэн нь тэмцлийг хурцатгахад хүргэжээ.


Тиймээс эрүүл мэндийн салбарынхан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан Нэмэлт хэлэлцээрийн 9 дэх заалтын биелэлтийг шаардаж үүсгэсэн хөдөлмөрийн хамтын маргаанд зуучлагчаар томилогдсон Ч.Балжиннямын "Зуучлагчаар ажилласан тухай тэмдэглэл"-ээс үзвэл хөдөлмөрийн маргааны нэг тал болох Засгийн газар зуучлагчаас үндэслэлгүйгээр татгалзсан нь хөдөлмөрийн маргааны явцад ажил хаях, зохион байгуулах эрх хуулийн хүрээнд үүсчээ.

Иймд "Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан" эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилтнууд тэмцэл хөдөлгөөнийг үр дүнд хүргэхийн тулд салбарын ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын дэргэд байгуулагдсан Ажил хаялт зохион байгуулах Түр хороодоос 06 дугаар сарын 25-ны 17:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын 20 эмнэлэг, орон нутгийн 11 аймгийн бүх ажилчдын хурлаа хийж, хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар шийдвэрлэж, ирэх долоо хоногт зохион байгуулах гэж байна.

Ажил хаялтыг зохион байгуулахдаа хүний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсэж болох эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээ, яаралтай мэс засал, гэмтэл, төрөх зэрэг зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээг хэвийн явуулж, "ажил хаялтад оролцож байна" гэсэн тэмдэг зүүж тусламж үйлчилгээг үзүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс ирэх долоо хоногоос бүх шатны эмнэлгийн амбулатори, хэвтэн эмчлүүлэх болон өрх, сумын эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжгүй болох аж.Үлдсэн эрүүл мэндийн байгууллагууд өнөөдөр хурлаа хийж дуусах ажээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 1 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 3 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 3 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 4 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 8 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 8 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 8 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04