МЭНДЧИЛГЭЭ


Монголын ард түмний хүндлэн нэрлэсэн XX зууны манлай бүтээн байгуулалтын эзэд, Эрдэнэт үйлдвэрийнхээ ажилсаг хамт олон, үе үеийн ажилтан, ажилчид, уурхайчиддаа 40 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол улсын хөгжилд Эрдэнэт үйлдвэрийн оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүргийг Монголын нийт ард түмэн, Орхон аймгийн иргэд сайн мэдэж бахархдаг бөгөөд, уурхайчид маань хөдөлмөрийн хүнд нөхцөлд эрүүл мэндээрээ дэнчин тавин ажиллаж, улс орныхоо эдийн засгийн гуравны нэг ачааг 40 жилийн турш дангаараа үүрч ирсэн билээ.

Эрдэнэт үйлдвэр нь гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэр олон жил улсдаа үр бүтээлтэй ажиллаж чаддагийг харуулж, Монголчууд дэлхийн хэмжээний үйлдвэрийг чадварлаг удирдаж, ажиллаж, шинэ техник технологи нэвтрүүлж үйлдвэрээ хөгжүүлж буйг амьдрал дээр баталсан юм. "Интернационал бригад", "Найрамдал дружба" баг, халамжлан хүмүүжүүлэх хөдөлгөөн зэрэг хөдөлмөр зохион байгуулалтын шинэ арга хэлбэр, хамтын хөдөлмөрийн давуу талыг үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад оновчтой хэрэгжүүлсэн түүхэн туршлагатай.

Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн түүх нь уурхайчид тэдгээрийн ар гэрийнхний итгэл, эх оронч сэтгэл, амжилт бүтээлийн үр дүн, цаашлаад Эрдэнэт хот, Орхон аймгийн нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд, гадаад дотоодын түншлэгчдийн үр ашигтай хамтарч ажиллаж ирсэний түүх юм.

Эрдэнэт үйлдвэрт одоо ажиллаж байгаа болон үе үед ажиллаж, хөдөлмөрлөж байсан Та бүхэндээ, та бүхний гэр бүлд Орхон аймгийн нийт иргэдийн өмнөөс түүхт 40 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе.

ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 4 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 7 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 9 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 9 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 10 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 10 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29