ГУРВАН ХҮН УСАНД ОСОЛДЖЭЭ


Өнгөрсөн хоногт /2018.06.24/ ОБЕГ-аас ирүүлсэн мэдээллээр гурван хүн голын усанд осолдсон байна.

Тухайлбал,

1. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Баянхараад багийн "Ногоон тохой" гэдэг газар / аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ Ерөө голын усанд Дархан-Уул аймгийн харьяат иргэн У /35 настай, эмэгтэй/ живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 14:10 цагт хүлээн авч 06.24-ний өдрийн 16:21 цагт осолдсон газраас цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

2. Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн "Мэлз хайрхан" уулын бэлд /Багануур дүүргээс урд зүгт 21 км-т/ амралтын газарт амарч байсан Хэнтий аймгийн Хэрлэн сумын харъяат иргэн У /35 настай, эрэгтэй/ Хэрлэн голын усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 06.23-ны өдрийн 18:17 цагт хүлээн авч 06.24-ний өдрийн 08:30 цагт осолдсон газраас цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн "Найрамдал-Уул" гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ "Ховд" голын усанд тус сумын харьяат иргэн А /21 настай, эмэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 06.24-ний 19:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 19:54 цагт очиж, 27 минут ажиллаж, осолдсон газраас 2 км-т "Их булан" гэдэг газраас цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Иймд иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх

Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих

Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 1 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 3 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 3 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 4 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 8 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 8 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 8 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04