АНАГААХЫН 50 ОЮУТНЫГ ЯПОНД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ САНАЛ ТАВИВ


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Такэнори Шимизү тэргүүтэй тус улсын зочид, төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд салбарын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ, "Элчин сайд асан Такэнори Шимизү болон Олон улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын их сургуулийнтөлөөллүүдтэй биечлэн уулзаж, Монгол, Японы боловсролын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох завшаан тохиож байгаад баяртай байна.Олон улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын их сургууль нь Монголын АШУҮИС-тай 2015 онд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байдаг. Тус санамж бичгийн хүрээнд сүүлийн гурван жил дараалан жил бүр манай хоёр оюутныг тэтгэлгээр сургаж байгаад талархаж байна" гэв.

Харин Олон улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын их сургуулийнЕрөнхийлөгч,"Санно" эмнэлгийн захирал Күнинори Такаги нь их сургуулийнхаа талаар салбарын сайдад товчхон танилцуулаад, Монгол Улсад хэрэгжүүлж буй болон шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийнхөө талаар мэдээлэв. Тухайлбал, Монголд сувилагчийн сургууль болон оношилгооны төв нээхээр судалж байгаагаа онцлон хэлсэн юм

Уулзалтын үеэр бас нэг ажил хэрэгч санал тавьсан нь анагаахын чиглэлээр суралцаж буй монгол оюутнуудыг Японд 100 хувийн тэтгэлгээр сургах тухай байлаа. Тодруулбал, Олон улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын их сургууль нь их эмчийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад англи хэл дээр хичээл ордог бол бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад япон хэлээр хичээл заадаг аж. Улмаар"Азийн Элчин сайдуудын эхнэрүүдийн холбоо"-оос тус сургуулийн их эмчээс бусад мэргэжлээр суралцаж буй гаднын оюутнуудад 100 хувийн тэтгэлэг олгох хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна. Харин япон хэлтэй монгол оюутан цөөн байдаг учир тус тэтгэлэгт хамрагдаж чаддаггүй аж. Тиймээс япон хэлтэй оюутнуудыг их эмчээс бусад анагаахын чиглэлийн мэргэжлээр сургах ажлыг салбар яам удирдан зохион байгуулах боломжтой эсэх талаар санал тавилаа.Тус сургууль нь10 мэргэжлээр суралцуулдаг бөгөөд 10 оюутныг таван жилийн хугацаатай гэж тооцвол нийт 50 оюутныг сургах боломжтой гэж хэлэв.

Японы төлөөлөгчдийн ажил хэрэгч санал, хүсэлтийг сонссон салбарын сайд Ц.Цогзолмаа "Япон хэлтэй анагаахын чиглэлийн оюутнуудыг 100 хувийн тэтгэлгээр Япон улсад суралцуулах ажлыг манай яам албан ёсоор зохион байгуулъя. Тун таатай, манай улсын эрүүл мэнд, боловсролын салбарт ээлтэй санал байна" хэмээн хүлээн авав.

Нэмж мэдээлэхэд, Олон улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын их сургууль нь 1995 онд байгуулагдсан. Тус их сургууль нь Япон улсдаа зургаан кампус, 31 эрүүл мэндийн төвийг ажиллуулдаг бөгөөд эрүүл мэндийн төвүүд нь Японы алдартай эмнэлгүүдийн нэг болж, үйл ажиллагаагаа амжилттай явуулдаг аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 34 минутын өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 2 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 2 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 3 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 7 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 7 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 7 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04