​ТӨЛӨВЛӨЖ БУЙ ТӨСЛҮҮДЭЭ ГУРВАН УЛСЫН САНХҮҮГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ТАНИЛЦУУЛЛАА


"Их Түмэн Санаачилга" хөтөлбөр (GTI)-ийн Зөвлөлдөх комиссийн 18 дугаар уулзалт 6 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна. 18 дугаар уулзалтад хөтөлбөрийн гишүүн орнууд болох Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ-ын Сангийн яам, Худалдаа, эдийн засгийн яам, Эксим банкуудын удирдах албан тушаалтан, орон нутгийн засаг захиргааны нэгжийн удирдлагууд, судалгааны байгууллагын төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцож байгаа юм. Өнөөдөр нээлтээ хийсэн Зөвлөлдөх уулзалт бүхэлдээ Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэргүүлэх чиглэл болон цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө тодорхойлоход чиглэнэ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Сангийн яам, Хөгжлийн банкнаас хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүдээ танилцуулж, санхүүгийн хамтын ажиллагааны талаар дээд хэмжээний хэлэлцүүлэг өрнүүллээ. Тэр дундаа хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийн талаар хэлэлцэж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Энэ ч үүднээс ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат "Их түмэн санаачилга" хөтөлбөрийн Зөвлөлдөх комиссийн уулзалтад урилгаар оролцож, тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (ГТБХЗГ)-ын дарга Ц.Болорчулуун салбар хуралдаанд илтгэл хэлэлцүүлсэн юм.

ХХААХҮЯ-ны зүгээс, хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах боломж эрэлхийлж, хүнс, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбар, малчдад чиглэсэн, тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдээ ОХУ, БНХАУ, БНСУ-ын санхүүгийн төлөөлөгчдөд танилцууллаа.

Тухайлбал, Газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг тогтворжуулах хүрээнд ойрын 2-5 жилд хугацаанд 'Тариалангийн бүс нутагт түшиглэн сүүний үхрийн эрчимжсэн аж ахуй байгуулах', 'Өвлийн хүлэмжийн аж ахуй', 'Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор', 'Усалгаатай тариаланг хөгжүүлэх', 'Тариалангийн талбайд ойн зурвас байгуулах' төслийг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд 207 сая ам.доллар шаардлагатай гэдгийг ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун илтгэлдээ дурдсан.

Мөн мах, сүү боловсруулах үйлдвэрлэлд суурилсан кластер төслүүд, ноолууран бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, боловсруулалтын түвшинг 60 хувьд хүргэх, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн хөдөө, орон нутгийн 5000 өрхийг амины орон сууцаар хангах төслийг 2019-2025 онд Монгол Улсын найман аймагт хэрэгжүүлэхэд дэмжлэг хэрэгтэй байгааг гурван улсын Сангийн яам болон Худалдаа, эдийн засгийн яамд, Эксим банкуудын төлөөлөл болон холбогдох бусад албаныханд мэдээлсэн юм.

'Их түмэн санаачилга хөтөлбөр' нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 1995 онд байгуулагдсан Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм юм. Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг орны эдийн засгийн хамтын ажиллагааны суурь болж, Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 6 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 9 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 11 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 11 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 12 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 12 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29