ХОРООНЫ ХАМТАРСАН БАГИЙН ТУРШЛАГА СУДЛАХ СУРГАЛТ, УУЛЗАЛТ БОЛЛОО


Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах зорилготой "Хамтарсан багийн туршлага судлах сургалт, уулзалт"-ыг 2018 оны 06 сарын 20, 21-ний өдрүүдэд Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.

Уг сургалт уулзалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байна.

Туршлага судлах сургалт, уулзалтад Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын төсөл хэрэгждэг Нийслэлийн 43 хорооны хамтарсан багийн 215 гишүүд оролцох бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд хийгдэх ажлуудыг эрчимжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэргүүн туршлага нэвтрүүлэх, хүүхэд гэр бүлд зөвлөгөө мэдээлэл өгөх, хүүхэд хамгааллын үйлчилгээг хамтарсан багаар үзүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж буй Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэг, Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төв, "Хөөрхөн зүрхнүүдийн аян" ТББ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Түр хамгаалах байр, Монголын Сос хүүхдийн хотхон гэсэн 5 байгууллагуудын үйл ажиллагаатай танилцана.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Нийслэлийн хэмжээнд Хамтарсан багаар ажиллаж үйлчилгээ үзүүлж байгаа нийт 615 кейс байна. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг 1375 хүүхдэд үзүүлснээс кейс нээж хамтарсан багаар ажилласан нь 320 хүүхдэд, богино хугацааны үйлчилгээг 1055 хүүхдэд үзүүлсэн байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 6 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 9 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 11 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 11 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 12 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 12 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29