ҮНДЭСНИЙ БӨХИЙН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЖЭЭ


Улсын их баяр наадам болоход 20 хоногийн хугацаа үлдээд байгаа энэ үед Засгийн газрын хуралдаанаар өчигдөр Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг шинэчлэн баталжээ.Дүрмийн шинэчлэл нь бөхийн барилдааныг оновчтой зохион байгуулах, үүсэх маргааныг шийдвэрлэх, дүрмийг нэг мөр хэрэгжүүлэх зорилготой юм. Үндэсний бөхийн холбооноос энэ талаарх мэдээллийг ирэх долоо хоногт өгөх юм байна. Сүүлийн үед бөхийн холбооны маргаанаас гадна хориотой бодис хэрэглэсэн (допинг) бөхчүүдийг наадмын барилдаанд барилдуулахгүй болсон шийдвэрийг Бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаас гаргасан.


Харин өчигдөр допингийн шинжилгээтэй холбоотойгоор дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх Авлигатай тэмцэх газар хандаад байгаа билээ. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмээс хүргэж байна.

Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт


ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахад Үндэсний их баяр наадмын тухай хууль болон энэхүү дүрмийг мөрдөнө.
1.2. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахдаа бөхийн гараа, бөхийг цоллох ёсон, барилдаан болон барилдааны дараахь ёсон, жаяг дэгийн баг (хөлийн цэц, засуул, гарын даа, тайлбарлагч)-ийн гишүүд, бөхийн эрх, үүрэг, цээр болон энэ дүрэмд тусгаагүй барилдаантай холбогдох бусад асуудлыг Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс баталсан 'Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм', түүнийг хэрэгжүүлэх заавар, бөхийн өмсгөлийн шаардлагыг баримтална.

Хоёр. Бөхийн барилдааны салбар хороо
2.1. Улсын наадмын үндэсний бөхийн барилдааныг Бөхийн барилдааны салбар хороо (цаашид 'салбар хороо' гэх) хариуцан зохион байгуулна.
2.2. Салбар хорооны бүрэлдэхүүнийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо (цаашид 'Хороо' гэх) батална.

Гурав. Бөхийг бүртгэх, эрэмбэлэх
3.1. Үндэсний их баяр наадамд барилдах бөхчүүдийн бүртгэлийг гарын даа нар баяр наадам болохоос хоёр хоногийн өмнө эхэлж, баяр наадмын өмнөх өдрийн 18.00 цагт дуусгана.(Энэ заалтыг 2009-06-10-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан).

3.2. Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд ослын даатгалд даатгуулсан, 18-аас дээш насны бөхийг барилдуулна./ЗГ-ын 2012-06-25-ны 2112 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 6 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 9 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 11 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 11 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 12 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 12 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29