ЦАГААН ДАВАА ЧИГЛЭЛИЙН 3 КМ АВТОЗАМЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА


Нийслэлийн авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн гол гудамж, замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил ид өрнөж байна. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын гадна тойруугийн авто замын сүлжээг хэсэгчлэн гүйцэтгэж байгаа юм. Энэхүү ажлын 4-р хэсэг болох Дарь-Эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэлд 3 км авто зам барих ажил амжилттай хэрэгжиж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, УБЗЗАГ-ын дарга Ж.Чинзориг болон холбогдох албаны хүмүүс, тухайн хэсгийн оршин суугчид оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлүүлсэн. Ингэснээр бид хамгийн эхний замын бүтээн байгуулалтын ажлыг тавдугаар сарын эхээр хүлээн авч байсан. Урд нь зам, барилгын ажлыг намар 9, 10 дугаар саруудад цас орж байгаатай зэрэгцэн дуусгаж, хүлээлгэн авдаг байсан. Бид урин дулаан цагийг ашиглаж, бүтээн байгуулалтын ажлыг хурдан явуулах зорилго тавин, хоёрдугаар сард тэндэрээ зарлаад, дөрөвдүгээр сард дүгнэж, наадмын өмнө гол зам, барилгуудаа хүлээж авна гэсэн зарчим барьж ажиллаж байгаа.

Нийслэлийн Засаг даргын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гадна тойруугийн зам барина гэж тусгагдсан байгаа. Гадна тойруугийн хамгийн ачаалалтай зам нь Дарь-Эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэл. Бид хотын баруун хойд талаас зүүн хойд тал руу явахын тулд төвийн замыг сонгон явдаг байсан бол гадна тойруугийн зам ашиглалтад орсноор ачааллыг өөр дээрээ авах болно. Энэ зам бүтэн ашиглалтад орох нь Сэлбэ гол дээгүүр барьж буй гүүрээс хамаарна. Гүүрийн ажил үндсэндээ дууссан. Хайлааст, Дарь-Эхийн уулзварыг холбох хоёр талын газар чөлөөлөлтийн ажил удаашралтай байгаа ч наадмын өмнө чөлөөлж дуусгана.

Түүнчлэн Улаанбаатар хотыг дайран өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг шулуун гаргадаг хурдны замууд шаардлагатай байгаа. Үүнийг хийхээр төлөвлөж байна. Мөн хотын дундуур өнгөрч байгаа төмөр замыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал байна. Ажлын хэсэг төмөр замын доогуур гүүрэн гарц хийхээр төлөвлөж байна. Зөвхөн жижиг авто машин бус автобус, том оврын авто машин явах боломжтой иж бүрэн инженерийн байгууламж барих бодолтой байгаа. Бидний судалгаагаар 13 хэсэгт ийм гүүрэн гарц хийж болохоор байгаа юм. Эхний ээлжинд 3-4 гүүрэн гарцын ажлыг энэ намраас эхлүүлье гэж төлөвлөж байна" хэмээлээ.

Өнөөдрийн нээж байгаа зам НАЗХГ-ын захиалгаар УБЗЗАГ хийж гүйцэтгэжээ. Нийтдээ 3 км урт, зорчих хэсгийн урт нь 7 метр, хоёр талаараа явган хүний замтай юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 6 цагийн өмнө
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 10 цагийн өмнө
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 12 цагийн өмнө
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 12 цагийн өмнө
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 12 цагийн өмнө
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 13 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо Өчигдөр
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой Өчигдөр
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай Өчигдөр
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2026/10/29
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2026/10/29