ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН-2018


ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН-2018

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Найрамдал цогцолбор хамтран Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборт 2018 оны 06 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд 21 аймаг 9 дүүргийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын VII-IX ангийн 600 гаруй хүүхдийн төлөөлөл болон үүрэг хүлээгчдийг хамруулсан "Бидний оролцоо 2018" үндэсний зөвлөгөөн зохион байгуулж байна.

Энэхүү зөвлөгөөн нь Хүүхдийн эрхийн конвенцын үндсэн зарчмуудад тулгуурлан хүүхдийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх тухай ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэд өөрөө хэрхэн яаж оролцох, хүүхдэд нөлөөлөх аливаа асуудлаар бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцад хүүхдийн оролцоог хангах зураглал боловсруулах, Хүүхдийн оролцооны байгууллагуудын сайн туршлага солилцох, үйл ажиллагааг идэвхжүүлэхэд зорилготой юм.

Хүүхдүүд өөрийн амьдралд хэрэгтэй мэдээллийг олж авах, өөрийгөө хөгжүүлэх, хамгаалах, санал бодлоо илэрхийлэх гэр бүл, сургууль олон нийтийн хүрээнд өөрт хамааралтай шийдвэр гаргахад оролцох, шаардлагатай мэдлэг мэдээллийг олж авах, өөрийн болон хамт олны эрх ашгийг хамгаалах зорилгоор нэгдэж байгууллага клуб, бүлгүүдийг үүсгэх, тэдгээрт нэгдэн орох эрхээ эдлэхийг хүүхдийн оролцоо хэмээн тодорхойлдог байна.

Үндэсний зөвлөгөөн нь насанд хүрэгчид, хүүхдүүд паралель хэлбэрээр хэлэлцүүлэг өрнүүлж, хүүхдийн оролцоог дэмжиж бодитой болгох тухай зураглал гаргаж зөвлөмж боловсруулж байгаагаараа онцлогтой. Мөн зөвлөгөөнд оролцогчид бидний манлайлал, бидний байгаль дэлхий, бидний эрүүл мэнд, бидний харилцаа, бидний сүлжээ, бидний эдийн засаг, бидний аюулгүй байдал- сэргийлэгч хүү, зөвлөгч охин, бидний сайн үйлс, бидний соёл, өв уламжлал, бидний хөгжих орчин гэсэн чиглэлээр сайн туршлага, санал санаачлагыг хуваалцах, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, төрөл чиглэлийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанууд зохион байгуулна.

ХӨТӨЛБӨР

"Бидний оролцоо, бидний хөгжил" 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр

09.30-11.00 Нээлтийн ажиллагаа /Хараацай театр/

11.00.11.30 Цайны завсарлага

11.30-12.30 "Хүүхдийн оролцооны байгууллагуудын сайн туршлага " үзэсгэлэн /Хараацай театр, гадаа талбай/

13.00-14.00 Өдрийн хоол

Хүүхдүүд Мэргэжилтнүүд

13.30 " Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд " НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс

14.30-16.15 "Хүүхдийн Өөрийн Удирдлагын Байгууллагын өнөөгийн байдал, сайн туршлага, оролцооны зураглал" хэлэлцүүлэг

14.30 "Хүүхдийн оролцооны зураглал" хэлэлцүүлэг

/Хөгжил мэдээллийн ордон 205тоот/

16.20-16.40 Цайны завсарлага

Хүүхдүүд Мэргэжилтнүүд

17.00-18.30 "Нутгийн захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл явцад

хүүхдийн оролцоог хангах журам" хэлэлцүүлэг " Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагыг дэмжиж буй сайн туршлага" хэлэлцүүлэг

20.00-21.00 "ОДОДТОЙ ЯРИЛЦАЯ " чөлөөт уулзалт

21.30-22.30 "ОДОДТОЙ ҮДЭШ " чөлөөт диско

"Бид хамтдаа" 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр

09.30-11.00 /Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага зохион байгуулах аргачлал/

1) Бидний манлайлал, 2) Бидний байгаль дэлхий, 3) Бидний эрүүл мэнд, 4) Бидний харилцаа, 5) Бидний сүлжээ, 6) Бидний эдийн засаг, 7) Бидний аюулгүй байдал- Сэргийлэгч хүү, зөвлөгч охин 8) Бидний сайн үйлс 9) Бидний соёл, өв уламжлал 10) Бидний хөгжих орчин гэсэн чиглэлээр үндсэн ойлголт өгөх /10 танхимд/

11.00.11.30 Цайны завсарлага

11.30-12.30 10 чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулах /10 танхимд/

13.00-14.00 Өдрийн хоол

14.30-16.15 10 чиглэлээр хэлэлцүүлгийн танилцуулга, уриалга зөвлөмж бэлтгэх

/10 танхимд/

16.20-16-45 Цайны завсарлага

17.00-18.30 "Ухаалаг байя... "

багшийн нэрэмжит бүлгийн ажил Дүгнэлт, ярилцлага

ХМО-205тоот

20.00-21.15 Флаш моб (дроноор зураг авах)

"Bon fire - Нөхөрлөлийн төлөө хамтдаа" Галын наадам / Зуны театр /

"Баярлалаа " 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдөр

09.30-11.00 Үүрэгч хүлээгчдийн ХӨУБ-г хөгжил оролцоог дэмжих чиглэлээр хийсэн сайн туршлага, танилцуулга

Зөвлөгөөний дүгнэлт, уриалга зөвлөмж

Хаалтын ажиллагаа /Хараацай театр/

11.15-11.45 Өдрийн хоол

12.00-12.30 "Баяртай баярлалаа" Улаанбаатар хотруу хөдлөх


1
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 29 минутын өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 1 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 1 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 5 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 5 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 6 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина 2026/08/04